Талибанчууд цэргийн бааз эзэлжээ
2015-07-27

Афганистаны Бадакшан мужид байрлах цэргийн бааз руу хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид дайрч алан хядах ажиллагаа зохион байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр тус баазад 100 гаруй цэрэг байсан ч хэд даврагчдад бууж өгч буугаа хураалгасан гэв. Цэргүүдийг бууж өгсний дараа сулласан хэмээн гэрч “AFP” агентлагт ярьжээ.

 

Хэт даврагчид эзэлсэн баазынхаа зэр зэвсгийг тоножээ. “НАТО”-ийн цэргүүд тус баазыг өнгөрсөн арванхоёрдугаар сард орхин гарсны дараа хэт даврагчдын алан хядах ажиллагаа эрчимжих болсон юм.

 

Талибанчуудын халдлага эрчимжиж, Афганистан аюулд ороод буйг тус улсын эрх баригчид хүлээн зөвшөөрчээ. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мухаммед Хари “Талибанчууд цэргийн баазад нэвтэрч, 100 гаруй цэргийг олзолсон. Удирдлагууд гэрээ байгуулж, тохиролцоонд хүрсний эцэст хэт даврагчид цэргүүдийг чөлөөлсөн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hamsattnuud albaar zevsgiig ogch baigaa ym
2018-04-03
Зочин:
100 цэрэг, арай л арьчаагүй. Дараагийн нэмэлт хүч иртэл байлдаад байж болмоор юм даа, цэргийн баазад байж.
2015-07-27