Бекхэм охиндоо зориулж шивээс хийлгэв

img

 

Британийн хамгийн царайлаг аав, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм охин Харпертаа зориулж шинэ шивээстэй болсон тухай“www.dailymail.co.uk” мэдээллээ. Бекхэм эгэмнийхээ орчимд “Brelly lady Harper” гэх үгийг шивүүлсэн байна.

 

Бекхэм инстаграмдаа “Хөөрхөн Харпертаа зориулав. Аав нь охиндоо хайртай шүү. Чи миний баяр баясгалан” гэж бичжээ. Тамирчин эр өнгөрсөн долоо хоногт охиныхоо захиалгаар “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн киноны баатар Минионыг шивүүлсэн билээ. Бекхэм мөн хуримынхаа 16 жилийн ойд зориулан эхнэр Викториа Бекхэмийн нэрийг зүүн гартаа шивүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Harin tiin albaar huneer aldaag n oluulah gd baidiin muu
2015-07-28
Зочин:
Pretty Lady gej baigaan bishuu
2015-07-28