Британи улстөрчийн нууц бичлэг цацагджээ
2015-07-27

Их Британийн парламентын тэргүүлэгчдийн байнгын хорооны гишүүнээр 2012 оны тавдугаар сараас сонгогдон ажилласан, улстөрч 69 настай Барон Жон Сивелийн хар тамхи татаж, биеэ үнэлэгчидтэй уулзаж буй нууц бичлэг дэлгэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Бичлэгт улстөрч Лондон хотноо байрлах гэрийнхээ ширээн дээр асгасан хар тамхийг таван фунтын хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж, хоёр биеэ үнэлэгчтэй ярилцаж байгаа нь гарчээ. Тэрбээр “Та хоёрт мөнгө хэрэгтэй юу. Амьдрал урт шүү. Та хоёр надад таалагдаж байна. Энэнээс хэрэглэх үү. Надтай ярилцаач. Би ганцаардаж байна” гэж ярьжээ. Улстөрч биеэ үнэлэгчдэд тус бүр нь 200 фунт стерлинг өгсөн байна.

 

Энэхүү бичлэгийн дараа Сивел олон нийтээс уучлалт гуйж, ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Миний хувийн амьдрал олонд нээлттэй болсонд харамсч байна. Намайг уучлаарай. Би алдаа гаргалаа” гэсэн байна. Улстөрч Сивел 1997 онд гэрлэсэн, дөрвөн хүүхэдтэй. Түүний сарын цалин нь 84 мянган фунт аж.

 

Лондонгийн цагдаа нар улстөрчийг шалгаж эхэлсэн төдийгүй албан тушаалаа хүлээлгэн өгсний дараахан нь баривчилсан байна. Мөн улстөрчтэй холбоотой бичлэгийг “Youbube.com” сайтаас устгаж, олон нийтийн сүлжээнд байршсан бичлэгийг блоклож эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
barigdsan toogui er hun jaahan zugaatsaa biz,haiutslaga öndörtei gazar ulstörd orjee...Mongold iree end ulstörtsidiin divaajin baina ju hiisents hariutslaga uurehgui harin devsheed alban tushaalaar shagnuulna geets laitai shuu laik daraa högshöön
2018-11-22
Зочин:
Manai 76 uxniig bodvol ch uxamsartai um aa
2015-07-27
Зочин:
yaadgiin adilhan hun sh de
2015-07-27