Керид алмаазан шигтгээтэй зүүлт бэлэглэжээ
2015-07-27

Лас Вегас хотноо дуучин Мэрия Кери “1OAK” шоу зохион байгуулж, фэнүүддээ уран бүтээлээсээ хүргэжээ. Энэхүү шоунд холливуудын алдартнууд болон Керигийн найз залуу, Австралийн тэрбумтан Жеймс Паркер оролцсон байна. Тэрбээр шоуны үеэр найз бүсгүйдээ хагас сая ам.долларын үнэтэй зүрхэн хэлбэртэй алмаазан шигтгээтэй зүүлт бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Кери найз залуугийнхаа бэлэглэсэн хүзүүний зүүлтийн зургийг инстаграмдаа байршуулаад “Гайхалтай. Ямар хөөрхөн юм бэ. Надад таалагдаж байна. Бидний хайр мөнх байх болтугай” гэж бичжээ.

 

Паркер дээрх зүүлтийг Италийн урчуудаар хийлгэсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Паркер, Керид гэрлэх санал тавьсан” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин