“Ёохор-2015” урлагийн наадам боллоо
2015-07-27

Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 19-22-ны өдрүүдэд “Ёохор-2015” урлагийн наадам боллоо. Тус наадамд ОХУ-ын Чити мужаас 3 хамтлаг, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 26 хамтлаг Ёохор бүжгийн уламжлалт, модерн буюу орчин үеийн гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.

 

Уг наадамд Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх ардын авъяастнуудын “Золбоо” хамтлагийнхан уламжлалт бүжгийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг наадамд оролцох уран бүтээлчдийн замын зардал, тоглолтын иж бүрэн хувцасаар хангаж өгсөн аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин