Ж.Батзандан Унгарын төлөөлөгчидтэй уулзана
2015-07-28

Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг өнөөдөр 11.00 цагт  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан Төрийн ордны нэгдүгээр давхарт байрлах уулзалтын танхимд хүлээн авч уулзана.

 

Мөн Унгарын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж, Монгол Улсын Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд оролцож, Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимтай танилцана.

 

Тэдний айлчлал энэ сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.

 

Shuud.mn
Сонин хачин