Хуримын үеэр 21 хүн амиа алджээ
2015-07-28

Афганистан улсын Ди Салах мужид хуримын үеэр хэт даврагчид халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 14-60 насны 21 хүн амиа алдаж, 10 хүн шархтжээ. Хуриманд ойролцоогоор 400 гаруй хүн оролцож байсан аж. Гэрчүүдийн мэдээлснээр амиа золиослогч эмэгтэй автомашин дэлбэлсэн гэв.

 

Одоогоор энэхүү халдлагыг ямар нэгэн бүлэглэл захиалсан хэмээн мэдэгдээгүй гэж мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жавеед Башарат хэлжээ. 31 настай сүйт залуугийн биеийн байдал муу байгаа аж. Тэрбээр сүйт бүсгүйгээ хамгаалж, дэлбэрэлтэд өртжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр сүйт залуугийн аав Афгинастаны нөлөө бүхий улстөрч гэсэн байна.

 

Афгинастаны цагдаагийн газрын дарга Султан Мухаммед Эбади “Бидний таамаглаж буйгаар энэхүү халдлагыг “Талибан” бүлэглэл үйлдсэн. Тус бүлэглэл өмнө нь хэд хэдэн удаа хуримын ажиллагааны үеэр халдлага үйлдэж байсан” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Талибан” бүлэглэл Мазари Шариф мужид хуримын үеэр халдлага үйлдэж, 18 хүний аминд хүрчээ. Өнгөрсөн 2011-2012 онд 11 удаа хуримын үеэр халдлага үйлдэж, 152 хүний аминд хүрсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
БИ ЛАЛ:
ЛАЛЫН ТЭНЭГҮҮД ХҮНИЙ ӨӨРИЙН ЯЛГАЛГҮЙ БҮГДИЙГ УСТГАЖ... ЧИНГЭС ХААН БАЙГААГҮЙ БОЛ ДЭЛХИЙ НИЙТ ӨДИЙД БҮГД ЛАЛ БОЛСОН АРЧААГҮЙ АМЬДРАЛ ... ЭМ ХҮН НОХОЙ 2 НЭГ ЗИНДААНД. ТА НАР ТӨСӨӨЛӨӨД ҮЗ
2015-07-28
Зочин:
Afghanistan hurimand ochmoorgui yum bn
2015-07-28