Урсдаг шат хүний аминд хүрчээ
2015-07-28

Хятадын “Anliang” их дэлгүүрийн урсдаг шат нурж, 30 настай Хуа Луижан гэх эмэгтэй амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Эмэгтэй хоёр настай хүүгийнхээ хамтаар хоёрдугаар давхар руу зорчиж явжээ. Ээж, хүү хоёр шатнаас буух үед гэнэт шал нь цөмөрсөн байна. Энэ үеэр ойрхон байсан мэдээллийн ажилчин хүүг аварчээ.

 

“Хэрэг явдал ганцхан секундын дотор болж өнгөрсөн. Дэлгүүрт байсан хүмүүс юу болоод өнгөрснийг сайн мэдээгүй. Урсдаг шат зогсч, эмэгтэй, хүү хоёр ганц алхаад л доошоо унасан. Азаар нэг эмэгтэй хүүг барьж авсан” гэж нэгэн гэрч ярьжээ. Харин эмэгтэй унахдаа толгойндоо хүнд гэмтэл авч амиа алджээ.

 

Энэхүү явдлын дараа дэлгүүр хаалгаа барьж, цахилгаан шат хариуцсан мэргэжилтэнг цагдаагийнханд хүлээлгэн өгчээ. Хүний аминд хүрсэн урсдаг шат өмнө нь хэд хэдэн удаа гацаж, гэнэт зогсч хүмүүсийг гэмтээж байсан байна. Дэлгүүрийн удирдлагууд эмэгтэйн гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүүхэд нь гурван настай, ээж хүү хоёр 7 давхарт гарч ирж байсан. Солонгосын мэдээгээр гарч байна
2015-07-28