Ардчиллын олон улсын хүрээлэнг Монгол даргална
2015-07-28

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг манай улсад айлчилж байгаа Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга И.Летермийг хүлээн авч уулзав.

 

Тэрбээр Монгол Улсад чөлөөт, ардчилсан сонгууль анх явагдсан болон анхны ардчилсан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байгуулагдсны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд ЕНБД И.Летермид талархал илэрхийлж, ардчиллыг хөхиүлэн дэмжих, бэхжүүлэх чиглэлээр Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй тууштай хамтран ажиллах, туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

 

Ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын үйл ажиллагааг ЕНБД И.Летерм сайшааж, хуримтлуулсан туршлага, ололт амжилтаа Мьянмар, Киргиз зэрэг ардчиллыг шинэ тутам хөгжүүлж буй улстай  хуваалцан, идэвхтэй ажиллаж байгаад баяр хүргэв.

 

Монгол Улс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг 2015-2016 онд даргалахтай холбогдуулан хамтран ажиллах чиглэлээр тэд санал солилцсон байна.

Shuud.mn
Сонин хачин
hi:
ardchilal gej mongold jinhene ytgaaraa baihgvi zowhon hulgaichid luiwarchi yun dargalah we ardchilalaar halhawc hiisen elbegdorjtonguud ard tvmen ni yduuraad duuslaa yanadaa
2015-07-28
Зочин:
Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй Монгол улс хамтран ажиллах суурь, эхлэлийг НҮБ - ын Хөгжлийн хөтөлбөрийн УБ дахь салбар анх санаачилсан, тэдний бүтээгдэхүүнийг нь монголд нэвтрүүлж түгээх, олны хүртээл болгон хөгжүүлэх ажлыг НҮБХХ - ийн төсөл идэвхтэй хэрэгжүүлсэн дээ.
2015-07-28
зочин:
25 жил ардчилал ярилаа. Одоо бүр даргалах ч гэх шиг. Баян ядуугийн туйлыг ардчилал гэдэг юм уу?
2015-07-28