Багшлах эрхийн шалгалтын бүртгэл маргааш дуусна
2015-07-29

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар анх удаа ажилд орох гэж байгаа болон багш мэргэжлээрээ гурав буюу түүнээс дээш жил ажиллаагүй хүмүүс багшаар ажиллах эрхийн
шалгалт өгдөг. Тэгвэл уг шалгалт наймдугаар сарын 8-нд болно. Шалгалтад оролцогчдын бүртгэл энэ сарын 30-нд буюу маргааш дуусах юм байна. 

 

Шалгалт хоёр үе шаттай явагдах бөгөөд шалгуулагч тестийн шалгалтад 70 оноо авах ёстой юм байна. Үүнээс 40 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдолд эссэ бичих эрхтэй болох аж. 

 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг шалгалтад өнөөдрийн байдлаар 2700 орчим хүн бүртгүүлээд байгаа гэнэ. Бүртгэлийг сунгах, нэмж бүртгэх асуудал байхгүй юм байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын www.itpd.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. Энэхүү цахим хаягаас бүртгэлтэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой аж.

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин