Өнөөдөр сайдуудыг нь, маргааш өөрийг нь
2015-07-29

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ хүрч, наймдугаар сарын 3 буюу ирэх даваа гаригт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гаргалаа. Ээлжит бус чуулганаар зарим хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн хэдий ч гол асуудал нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар дахь МАН-ын 6 сайдыг огцруулна. МАН-ын 6 сайдын орны хүмүүсийг томилох улс төрийн тохироо хэдийнэ хийгджээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-тай хийсэн гэрээгээ цуцалж, бусад улс төрийн хүчнүүдтэй суларсан сайдын суудалд “бялуу хуваачихаад” байна.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд хоёр сайдын суудал оногджээ. Одоогоор засагт хамтарсан ИЗНН-д сайдын суудал санал болгосон эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ зөвхөн МАН-ын зургаан сайдыг сольж, Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэвэл  Шадар сайдаар Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Сангийн сайдад Р.Амаржаргал, БОАЖНХ-ийн сайдаар Г.Баярсайхан, БХБ-ын сайдад Ц.Баярсайхан, Зам тээврийн сайдад УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Хөдөлмөрийн сайдад Л.Эрдэнэчимэг нарыг томилох сураг явж байна.

Монгол Улсын сайд М.Энхсайхан “МАН-ыг Засгаас гаргавал би ажлаа хүлээлгэж өгнө” гэж хэвлэлээр мэдэгдсэн байсан. Тиймээс УИХ дахь “Шударга ёс” эвсэл дэх МАХН, МҮАН-ынхан хоорондоо хагаралдаж, эвсэл задарч мэдэхээр байна. Учир нь АН одоогийн байдлаар тус эвсэл дэх МАХН-тай улс төрийн тохироо хийчихээд байгаа. Харин М.Энхсайхан сайдыг огцруулбал түүний оронд МАХН-аас сайдад нэр дэвшүүлэх хувилбар явж байгаа юм билээ. Гэхдээ Шадар сайдын суудалд МАХН-аас томилогдвол Монгол Улсын сайдын албыг дахин тус намд өгнө гэдэг юу л бол. Харин Засгийн газарт хамтарсан ИЗНН-д Монгол Улсын сайдын суудал оногдох магадлалтай. Монгол Улсын сайдын алба нь яамгүй, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг. Тиймээс энэ суудалд ИЗНН-ын дарга С.Оюун томилогдох магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун өнөөдрийн байдлаар эзгүй, гадаадад ажлаар яваа юм.

Нөгөөтэйгүүр ээлжит бус чуулганаар зөвхөн МАН-ын 6 сайдыг огцруулж, шүд сугалах үйл ажиллагаа явуулж байхаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж О.Баасанхүү нарын гишүүн цахим сүлжээгээр дамжуулан жиргэж байна лээ.

О.Баасанхүү гишүүн л хэлсэн болохоос энэ удаад 6 сайдаа танхимаасаа огцруулсан шийдлийн Засгийн газрын хувь заяа ирэх намар огцрох нь тодорхой болоод байгаа. Засгийн газраас хөөгдсөн МАН дуугүй суугаад байхгүй, дугтарч л таарна.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулаад дараагийн Засгийг байгуулахад АН парламент дахь бусад улс төрийн хүчнүүдтэй хамтрахаас өөр зам байхгүй. Учир нь тэд парламентад олонхи бус олон суудалтай нам. Хэдийгээр УИХ-ын дарга З.Энхболд “Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахгүй” гэж мэдэгдсэн ч АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр, намын дарга нь Ерөнхий сайд байх хуулийн дагуу томилогдож байна гээд Засгийн газрыг тэргүүлэхийг үгүйсэх аргагүй.

Нөгөөтэйгүүр Засгийн газрын сайд нараа огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн барихгүй гэдэг байр суурин дээр хэвээр гэдгээ өнөөдөр ч бататгасаар байгаа. Тиймээс АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж, сайд гишүүдийг нь огцруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар оруулж ирэх бололтой. Харин МАН-ын зүгээс “Хадаг барин урьж залснаараа манай 6 гишүүний асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийдээрэй” хэмээн хатгасан.

Нэгэнтээ хуулийн дагуу Ерөнхий сайдын захирамж гарсан болохоор ээлжит бус чуулган хуралддагаараа хуралдаж, Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд тавьжээ. Ийнхүү Ч.Сайханбилэгийн танхимыг парламент дахь бусад хүчин бус эрх баригчид өөрсдөө хөшиж, сайд нарыг нь сугалж эхэллээ. Тун удахгүй АН-ынхан Ерөнхий сайдын тамгыг нь ч Ч.Сайханбилэгээс булаан авах биз. 

Наймдугаар сарын нар төөнөсөн халуун өдрүүдээр улс төр ч дотроосоо ширүүхэн буцлах нь ээ.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
idree:
ЗАСГИЙН ГАЗАР БАЙЖ Л БАЙГ. ХАРИН ИХ ХУРАЛ ТАРЖ НАМАР 9 САРД ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ХИЙХ НЬ МОНГОЛ УЛСЫН МААНЬ ЭРХ АШИГТ НИЙЦЭХ БУС УУ
2015-07-31
Ahmaduud:
ЗАСГИЙН ГАЗАР БАЙЖ Л БАЙГ. ХАРИН ИХ ХУРАЛ ТАРЖ НАМАР 9 САРД ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ХИЙХ НЬ МОНГОЛ УЛСЫН МААНЬ ЭРХ АШИГТ НИЙЦЭХ БУС УУ
2015-07-31
Suhhuyag:
Zov Saihanbileg hohineeeeeee
2015-07-30
luvsan:
Khench baigaad khereg algaa zasaggui tamgagui tur baiguulbal yasan yum be! B.Lkhagvasurengees asuutsgaa daa
2015-07-30
зочин:
АН бол монголын ард түмний дайсан
2015-07-30
Werty:
An nam gej mongoliig horstoin naagad torond oruulaad tavchihla daa. Dahijl songoj bolohgui uymshuu
2015-07-29
Зочин:
Найрамдалд 0.07 газартай 3 тал хашаа, 220, 380д холбогдсон, гүний худагтай, цэвэр бохир шийдсэн, 236 мкв 2 давхар Шинэ хаус зарна. Холбогдох утас 99161938, 99121589
2015-07-29
123:
Найрамдалд 0.07 газартай 3 тал хашаа, 220, 380д холбогдсон, гүний худагтай, цэвэр бохир шийдсэн, 236 мкв 2 давхар Шинэ хаус зарна. Холбогдох утас 99161938, 99121589
2015-07-29
123:
Найрамдалд 0.07 газартай 3 тал хашаа, 220, 380д холбогдсон, гүний худагтай, цэвэр бохир шийдсэн, 236 мкв 2 давхар Шинэ хаус зарна. Холбогдох утас 99161938, 99121589
2015-07-29
Зочин:
ЗАСГИЙН ГАЗАР БАЙЖ Л БАЙГ. ХАРИН ИХ ХУРАЛ ТАРЖ НАМАР 9 САРД ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ХИЙХ НЬ МОНГОЛ УЛСЫН МААНЬ ЭРХ АШИГТ НИЙЦЭХ БУС УУ
2015-07-29
Моншолхүү:
Бүгд огцор тэгээд дахиад шинэ заёаг байгуул гэхдээ шинэ засаг шинэ хүмүүсээр сайханбилэг бусад сайд 5арын адилаар огцорох ёстой хариуцлагаа адилхан хүлээ
2015-07-29
jijgee:
za tegeed etr ni ch buruu ene ni ch zuw gr=ej yrihaasaa manaihan zalhdaggvi ym bh daa umnuus ni bvr ichij vhlee

Гадас будаа болсоон:
Алтангадаст Алтанхуягаас өөр хэн ч үлдээгүй ээ, ховч хэдэн хүүхнүүдтэйгээ Алтанхуяг хэр хол явахыг харах үлдлээ.
2015-07-29
asdf:
АН ч ингээд Монголоор тоглож байна даа. За яахав, цаг нь ирэхээр Монгол АН-аар тоглож өгнө дөө
2015-07-29
Зочин:
З.Энхболд гэгч хүн Монголын төр засгаар ёстой тоглох шиг болж байна даа. Хөөрхий Сайханбилэгийг ёстой ажлыг нь нэг өдөр ч хийлгэсэнгүй дээ. Хийсэн болгоныг нь гацаагаад харлуулаад хаячихлаа. Монголыг босгох дургүй л хүн юм. Ямар ч байсан.
2015-07-29
Зочин:
эамрын халуун өдрүүд гэдэг кино болж дээ
2015-07-29
Зочин:
Хэн дуртай нь Засгийн газрын асуудлыг оруулж ирдэг болоо юу?! Хохь нь АН. Ирэх жилуудэд бугд гудамжинд гарцгаагаарай. Тэр Зи новшоороо ажил олуулаарай
2015-07-29
ZONCH:
MAN ALTAN GADAS = Z.ENKHBOLD SUUDLAASAA BUUNA.
2015-07-29
Зочин:
za za shaa shaa
2015-07-29
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср УТАС 88671597 incorvuzmail.ru