Жастин Бибер: Фенүүд маань надаас уйдвал би тариачин болно
2015-07-29

Дуучин Жастин Бибер Америкийн шүтээн шоуны хөтлөгч асан Раун Сикрестийн шинэ шоу болох “Knock Knock” шоуны дараагийн зочноор уригдаж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-“Knock Knock” шоуны анхны зочноор хөлбөмбөгчин Дэвид Бекхэм уригдсан. Тэрбээр нэгэн гэр бүлийн амьдралыг өөрчилсөн. Харин дараагийн зочноороо охидын шүтээн, холливуудын ханхүү Бибер уригдлаа. Миний саналыг хүлээн авсанд баярлалаа. Чамайг сайн хүү хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байсан учир залгасан юм. Би энэ хүүг анх хараад л их алдартай болно гэдэгт итгэлтэй байсан. Учир нь чи авъяастай бас царайлаг?

 

-Намайг шоундаа оролцуулж, хэн гэдгийг минь дахин сануулж өгсөнд баярлалаа. Энэ шоуны буянаар би хэн гэдгээ дахин мэдэрлээ. Мөн өнөөдрийг хүртэл Биберийг хайрладаг хүмүүс байгааг мэдлээ. Их баяртай байна. Нэг хэсэг би өөрийгөө захирч, хэн гэдгээ мартаад байсан. Би тэр хүүтэй уулзаад хэд хоног нойр хүрсэнгүй.

 

-Яагаад вэ. Чи хэллээ хэн гэдгээ энэ шоуны ачаар мэдлээ гэсэн. Би сайн ойлгохгүй байна?

 

-Би өөрийгөө нугас гэж боддог. Би анхнаасаа л цэвэр усанд хөвөөгүй, анх төрөхдөө шавар шалбаагтай усанд хөвсөн. Цэнгэг усыг би үргэлж мөрөөдөж, хэзээ шавар шалбаагнаас гарах бол доо хэмээн ээж рүү их хардаг байлаа. Түүний харц үргэлж л мэдэхгүй гэдэг байлаа. Ээж минь хоолны мөнгө олох гэж өдөрт 4, 5 ажлыг зэрэг хийдэг байсан. Би ихэвчлэн гэртээ ганцаараа, тэгээд “MTV” үзээд л суудаг байсан. Ээж өглөө гарахдаа “MTV” суваг дээр тавьчихаад удирдлагаа хаана нэгтээ нуучихдаг байсан. Орой ирэх бүрдээ нэг хөгжмийн зэмсэг. Миний өчүүхэн авъяасыг ингэж л нээсэн юм даа. Ээж өдөр бүр нэг асуултаа давтдаг. “Чи дуучин, алдартай хүн болох уу. Ээжийгээ сайхан амьдруулж чадах уу? гэж асууна. Тиймээ би ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн ч сэтгэлийг нь бага зэрэг гонсойлгосон. Би “Knock Knock” шоуны буянаар өөрийнхөө бага насыг олж харсан.

 

-Чиний уулзсан айлын хүү үнэхээр авъяастай. Гурван настай гэхэд гайхалтай байсан. Анх хэлд орохдоо л чиний “Baby”дууг дуулсан гэсэн. Их сайн дуулдаг юм байна лээ?

 

-Би Нью Жерси мужид амьдардаг фастер Никиа гэх залуутай уулзсан. Никиагийн хүү Ноах үнэхээр гайхалтай дуу хоолойтой. Тэр хүү намайг хараад уйлсан бас аав нь хүртэл уйлсан. Би тэр хүүгийн дуу хоолойг сонсогчдоос нуумааргүй байна. Би тэр хүүгийн чадварыг олон улсад хүлээн зөвшөөрүүлмээр байна. Тэр хүүгийн дуу хоолой бурхны дуу хоолой. Гурван настай хүү гэхэд сайн. Та сонссон бол шууд л “Америкийн шүтээн” болгох байсан. Мөн Никиагийн гэр бүлээс гадна Латин Америк гаралтай охинд тусалсан. Тэрбээр гэр бүлийнхээ аж амьдралаас болоод 15 насны төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй гэсэн. Би тэр үзэсгэлэнтэй охинд хамгийн гоёмсог даашинзыг өмсүүлж, төрсөн өдрийг тэмдэглэж өгсөн. Хайртай, баярлалаа гэдэг үгийг сонсоод би уйлсан. Учир нь энэ үгийг сонсоогүй 365 хоног үгүй 1000 хоног ч юм уу. Ээж минь миний дуу дуулж, бөмбөр тоглож буй 10 минутын бичлэгийг “Youtube.com” сайтад байршуулж, намайг алдаршуулсан. Би дуучин Ашерийн өмнө дуулж байхдаа Ноах шиг сандарч байсан. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүний өмнө зогсохоороо айдаг.

 

-Сайн хүү?

 

-Баярлалаа. Гэхдээ таниас бусад нь намайг муу хүү гэж боддог. Би хэдэн сар нэгэн хийсвэр ертөнцөд амьдарсан. Тэр ертөнцөд амьдарч байгаа бүхэн уурлаж, уйлдаггүй. Үнэнийг хэлэхэд  энэнээс өөр зүйлийг хэлж чадахгүй байна.

 

-Чиний дууг ихэвчлэн  охид сонсдог. Яаж тэдний сэтгэлийг татаж, олон сонсогчидтой болоод  байна. Нууцаасаа хуваалцахгүй юу?

 

-Би чанартай, гол нь  цэвэр ариун дуу хийхийг боддог. Гэсэн ч зарим хүмүүс ялангуяа эрчүүд надад  дургүй байдаг. Миний дуунд дургүй биш миний ярьж, байгаа зүйлийг үзэн ядаад байх шиг санагддаг. Бас залуухан, царайлаг, охидын хайрыг татаад байгаа болохоор. Өмнө нь бол үүнийг мэдэрдэггүй байсан юм. Анхныхаа дууг гаргаад хит болж байх үед дөнгөж 13, 14 настай, хоёр дахь цомгоо гаргахад 14, 15 настай байсан. Мэдээж тэр үед намайг дэмжиж хайрладаг хүмүүс байсан, гэхдээ би  түүнийг ч мэдэх сөхөөгүй жаахан хүү байсан. Зарим нэг хүмүүс намайг үзэн яддаг юм. Гэхдээ тэднийг гэр рүүгээ явах зуураа  миний дууг сонсдогийг мэднэ.

 

-Селена Гомез та хоёрыг энэ цагийн Ромео Жульетта гэдэг байлаа?

 

-Тийм гэж үү. Сайн мэдэхгүй байна. Би энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Бид дахин нийлэхгүй. Би дахин хэн нэгэнтэй дотно харилцаанд орохгүй байна.

 

-Чи инстаграм, твиттер, фэйсбүүкийг байнга ашигладаггүй?

 

-Би тэднийг нээх үедээ сэтгэлээр унадаг. Учир нь намайг гоочлох, муулах хүмүүсийн сэтгэгдлийг хараад шоконд ордог. 2009 онд “Baby” дуугаа гаргасан даруйдаа алдартай болсон. Өнөөдрийг хүртэл алдар нэр минь оршин тогтносоор байгаа. Гэхдээ нэгэн хэвийн амьдралаас залхаж байна. Амьдралаа бүхэлд нь өөрчлөхийг хүсч байна. Би хөдөлмөрөөрөө энэ өндөрлөгт хүрсэн. Хүмүүсийн ая талыг харж амьдрах  уйтгартай. Энэ бүхнээс залхаад л шоу цэнгээнд донтох болсон. Дахин шоудахгүй. Дахин хэн нэгнийг гомдоохгүй.

 

-Амлаж байна гэж үү?

 

-Тиймээ амлаж байна. Би цусаараа тангарлаж чадна. Сонсогчид надаас уйдвал би тариачин болно. Гэхдээ тийм зүйл болоосой гэж би хүсэхгүй байна.

 

-Чамайг Кардашианы дүү Кайли Женнертэй их холбож бичдэг. Та хоёр ямар харилцаатай юм?

 

-Хүмүүс солиорсон байх аа. Би одоо орь ганцаараа залуу. Ганц бие. Кайли бол миний эртний анд. Утга учиргүй цуу ярианууд их гарах юм. Тэр их үзэсгэлэнтэй. Би түүнд хайртай ч бидний дунд хэзээ ч дурлал үүсэхгүй гэдгийг би мэднэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мангар
2015-07-29
Зочин:
Шалиг мангар бацаан
2015-07-29
odyssei:
Duu gaigyi duuldag shar batsaaniig tariachinaar ajild avna
2015-07-29
Зочин:
Bi chamaas uidaj baina aa. Tariachin bolood Mongold taria tariach ee
2015-07-29