Цахилгаан худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа
2015-07-29

"ДЦС-5" төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд нэг талаас, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж "Диспетчерийн Үндэсний Төв" ХХК, "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК, нөгөө талаас, "ЭНЖИЕ", "СОЖИЦ", "ПОСКО ЭНЕРЖИ", "НЬЮКОМ" компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигчтэй гарын үсэг зурлаа.

 

Консорциум нь 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станцыг барьж байгуулан ажиллуулах юм. Тус станц нь агаарт хаягдах SO2 болон NOx-ын ялгарлыг ихээхэн бууруулах, мөн ялгарлын хэмжээнд олон улсын стандартад нийцүүлэн хяналт тавих удирдлага хяналтын системтэй эргэлдэгч буцламтгай давхаргат шаталтат технологи бүхий гурван зуухтай байна. Станцад агаарын хөргөлттэй конденсаторын төхөөрөмж суурилуулснаар Монгол улсад хомсдолтой нөөцөд тооцогддог усны хэрэглээг маш их хэмжээгээр бууруулах аж.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан байгууллагууд нь уг гэрээний дагуу "ДЦС-5"--ын үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг бүрэн хэмжээгээр худалдаж авах бөгөөд станцаас нийлүүлэх дулааны эрчим хүчээр Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрэлт хэрэгцээг хангах юм. Шинэ станц нь хүн амын өсөлт болон уул уурхайн салбараас шалтгаалан өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг хангахад хувь нэмрээ оруулна.

 

Барилга угсралтын ажлын хугацаанд ДЦС-5 төсөлд 2,700 хүртэл ажлын байрыг шууд бий болгож, олон тооны дотоодын туслан гүйцэтгэгч компанийг ажиллуулах боломж бүрдэх аж.

"ДЦС-5" төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбар дах Төр – Хувийн хэвшлийн хамгийн анхны түншлэл болж байгаагаараа онцлогтой юм.

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
jagaa:
shan medee bna amjilt
2015-07-29
jagaa:
shan medee bna amjilt
2015-07-29
jagaa:
shan medee bna amjilt
2015-07-29
сонгуулийн бэлтгэл:
сонгууль угтаж ажил хийдгээ болихгүй л байх даа ичихгүй хувийн хэвшил нэртэй хуйвалдагч нараар хийлгэсэн ажлаа манай нам хийсэн манай хотын удирдлага шийдсэн гэх байх даа яах вэ монголд байхаар уур хүрээд байх юм гадагшаа гарая даа зайлаач гэж хэлэх хүмүүст хандаж хэлхэд чи ч гэсэн удахгүй миний араас өөрийн хүслээр биш хөөгдөж ирнэ за юу цааш нь ухаж ойлгох ухаан чинь дутах байх даа
2015-07-29