УИХ-ын дарга сүү өргөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ жилээр оргилуун дарс биш сүү өргөн мэндчилгээ дэвшүүлдэг. Тэрбээр “Архигүй Монгол” хөтөлбөрийг санаачилж, хэлсэн үгээ ажил болгон хэрэгжүүлсэн нь энэ.
Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд ч баталсан хуулиа өнөөдөр ажил хэрэг болгов. Тэрбээр анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хуралд үг хэлэхдээ
Та бүхний эрүүл мэндийн төлөө
Та бидний цаашдын хамтын ажиллагааны төлөө
Чөлөөт ардчилсан сонгуулийн ололт амжилтаа улам бүр бататгахын төлөө хэмээн сүү өргөв.
Спикер сүү өргөсөн шалтгаанаа УИХ-ын 2015 оны нэгдсэн чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төсвөөс хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон учраас архи бус сүү өргөж байна хэмээн тайлбарлав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ