Дэлхийн тусгай олимпоос хүрэл медаль хүртлээ
2015-07-30

 

Дэлхийн тусгай олимп АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж байна. Тусгай олимпод оролцож буй Монголыг баг тамирчдын анхны медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр авчээ. Тодруулбал  бөөрөнцөг шидэлтийн тамирчин Б.Тулга хүрэл медалийг хүртсэн байна.

 

 

Энэ удаагийн тусгай олимпод 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин оролцож байна.

 

Дашрамд сонирхуулахад, Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг байна.

Shuud.mn
Сонин хачин