Усан дээрх загварын шоу болно
2015-07-30

“Монгол Модель” агентлагийн санаачлагаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш буюу энэ сарын 31-нд “Fashoin festival Mongolia” шоуг зохион байгуулахаар болжээ. Уг шоу усан дээр болно гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, шоуны тайзыг бидний нэрлэж заншсанаар паркийн нуур дээр засч байгаа юм байна.

 

Шоунд Монгол модель агантлегийн хамгийн чадварлаг, олны танил моделиуд оролцох юм байна. Мөн Lumino, Kivi, Honeymoon, Vanquish, Rokit bay зэрэг олон хамтлаг дуучид ая дуугаа өргөх юм байна. Мөн электроник хөгжмийн DJ  нар залууст ур чадвараа гайхуулах юм байна.

 

Дашрамд дуулгахад, уг шоу оройн 18.00 цагт эхлэж, үүрийн 04.00 цагт өндөрлөх юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин