Л.Гүндалайгийн нам 1388 гишүүнтэй болжээ

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай хэвлэлийн бага хурал хийж, Улсын дээд шүүхээс бүртгэлийн гэрчилгээгээ авснаа дуулгав.
Л.Гүндалай "Эрх барьж байгаа хоёр нам нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэж чадахгүй байна. Ард түмэн 25 жил цөхөртлөө хүлээлээ. Тиймээс шинэ намд халаагаа өгөх цаг болсон" хэмээж, "Ард түмнээ хайрлая" нам ирэх 2016 оны сонгуульд өрсөлдөнө гэв. Л.Гүндалай өөрөө Орхон аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвших гэнэ.
"Ард түмнээ хайрлая" намд одоогоор 1388 гишүүн элсээд буй аж. Тэдний 1100 нь Орхон аймгийн иргэд гэнэ. Тус намынхан эхний ээлжинд олон нийтэд намаа таниулах, намын бодлого, зорилго, хөтөлбөрөө хүргэх ажлыг түлхүү хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ