Ургацын 40 хувийг алдах магадлалтай
2015-07-30

ХХАА-н сайд Р.Бурмаа өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, салбартаа  хэрэгжүүлсэн  ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ жил 300 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөснөөс 59 мянган га талбайд илүү тариалжээ.  Өмнөх оныхоос 1000 орчим илүү га талбайд төмс тариалсан. Хүнсний ногоо болон жимс, жимсгэний тариалалт багассан байна.

 

Хэнтий аймаг хамгийн их ургац их алджээ

 

ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэлдээ:

 

- Одоогоор ургацын нийт дүнгийн албан мэдээ гараагүй байна. Ургацын ерөнхий бланс 8 сарын 25-нд гарна. Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь  сайн, 43.5 хувь нь дунд, 2 хувь нь муу соёолсон байна. Зургадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсож, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна.

 

Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнх хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бүрэн авна. 10 хувийг нь авах боломжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүртэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна. Хамгийн хүнд нь Хэнтий аймаг. Хэнтий аймаг нийт ургацынхаа 30 хувийг л авах боломжтой байгаа.

 

Энэ сарын долооноос эхлэн үүлэнд нөлөөлөх байдлаар Төв аймагт бороо оруулах ажлыг хийсэн. Нийт 53 пуужин харвасан. Бусад тариалангийн бүсэд бороо оруулах зорилгоор бусад аймагт байгаа үүлэнд нөлөөлөх пуужинг татаж ирүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд хүргүүлсэн.  Нийт улаанбуудай тариалсан талбайгаас 465 мянган тонн ургац авах төлөвлөгөөтэй байсан. Зуншлага тааруу болсноос үүдээд 280 мянган тонн орчим улаанбуудай авах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, Хэнтий аймагт нэг га талбайгаас 3.5-6 цн улаанбуудай авах боломжтой. Дорнод болон бусад зуншлага сайн байгаа аймгаас өндөр хэмжээний ургац авна. Монгол Улс жилд 250 мянган тонн улаанбуудай хүнсэнд хэрэглэдэг. Ирэх онд гол хүнсний бүтээгдэхүүн болох мах, гурилын үнийг нэмэхгүй байх зорилго тавьж байгаа. Тиймээс дотоодын хэрэглээгээ хангах, ирэх онд тариалан хийхэд үр хэлбэрээр ашиглах зорилгоор 150 мянган тонн буудай импортлох шаардлага гарч байгаа. Үүний хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болно. Тариаланчдыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмж нийлүүлэх ажил зохион байгуулж байна. Нийт 3000 гаруй бага оврын таракторыг урьдчилгаа төлбөргүй нийлүүлсэн. Ингэснээр тариаланчдын техникийн чадвар 5 хувиар, зүтгэх хүчний чадвар 8 хувиар өссөн хэмээлээ.

 

Тариаланчдын газар эзэмших гэрчилгээг сунгана

 

Буудайн цавуулгийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн алхам хийхээр төлөвлөжээ. Сүүлийн 20 гаруй жил тариаланчид хөрсөө бордох, сайжруулах чиглэлээр ажиллаагүй байна. Тиймээс ирэх жил тариаланчдыг хөрсөө бордоход нь анхаарч,  40 хувийн хөнгөлөлттэй бордоо нийлүүлэх зорилго тавьжээ. Мөн Тариалангийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан байна. Энэ хуульд улсын өмчийн тариалангийн газрыг түрээсэлж байгаа аж ахуйн нэгжүүд хөрсний чаанарыг сайжруулж,  2-5 жилийн хугацаанд байнга шинжилгээ хийлгэж байхаар тусгажээ. Хөрсний чанарыг сайжруулсан аж ахуйн нэгж,  иргэдэд газар ашиглах гэрээг 60 жилийн хугацаагаар олгох аж. Ингэснээр тухайн аж ахуйн нэгж, иргэн удаан ашиглах талбайнхаа хөрсийг сайжруулж, цавуулаг ихтэй буудай тариалах боломж бүрдэх юм. Түүнчлэн тус хуульд нөөцөлсөн тариалангаа барьцаалж, зээл авах хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлжээ.

 

Тариаланчдаа дэмжинэ

 

Энэ оноос эхлэн эрдэмтэд нэг тонн улаанбуудай тариалахад хэдэн төгрөгийн өртөг гардгийг судлуулахаар болжээ. Ингэснээр тариаланчид болон гурилын үйлдвэрүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогоо тодорхойлох гэнэ. Эхний судалгаагаар 50 га хүртэлх талбайтай тариаланчид шатахуун, сэлбэг хэрэгсэл, үрийн буудай зэрэгт ихээхэн зардал гаргадаг гэсэн дүн гарчээ. Тэгэхээр бага га талбайтай тариаланчдад үрийн буудай болон шатахууны чиглэлээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Харин 2000 га-гаас дээш талбайтай аж ахуйн нэгжүүдэд техникийн элэгдэл ихээхэн гардаг. Тиймээс энэ чиглэлд нь анхаарах аж.

 

Бэлчээрийн даац 20 сая малаар хэтэрсэн

 

Монголын бэлчээрийн даац 20 сая малаар хэтэрсэн байна. Сэлэнгэ, Дархан, Төв, Архангай болон Өвөрхангай аймгуудад бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрчээ. Үүнийг малын хөлийн татвар зэргээр зохицуулах хэрэгтэй гэж салбарын сайд үзэж байна. Хөдөө аж ахуйн газар төрийн өмч гээд эзэнгүй орхих тохиолдол байдаг байна. Тиймээс Бэлчээрийн тухай хуулиар энэ бүх асуудлыг шийдвэрлэх гэнэ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
bill:
Neg ix shudraga avgai dan deelnii tuxai yariad baidag baisan yasan be uuruu said bolxoor amand ni baas chisen ch duugaraxgyi yum baina l daa nuguu kino n deer gardag shig xyn neg l amtai baidag yum shyy dee XA XA XA ineedtei yum
2015-07-30
Зочин:
Цандэлэг гэж ёстой мэдрэл муутай хүн байна лээ! хөөрхий ял аваад хэрэг даах чадваргүй гэж мултрач магадгүй! Эмэгтэй хүнийг арай дэндүү доромжилж өөрөө эмэгтэй хүнээс төрөөгүй юм шигээр зураг хөрөг эвлүүлээд тэгээд тэр чинбатын хазгар хүргэн хүүгээрээ пи ар хийлгэж байна лээ дээ! үйлийн үр гэж байдаг гэдгийг цандэлэг мэтийн рекетүүд мэддэг болоосойдоо!
2015-07-30