Ургацын 30, 40, 80 хувийг алдана?!
2015-07-31

Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ургацын 40 хувийг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд 30 хувийг алдана гэв.

 

Энэ жилийн тариалалтаас ургац алдах нь нэгэнт тодорхой болжээ. Төв талбайд буудай асгаж, тэнэглэсэн эсэргүүцэл дахин давтагдахгүй гэсэн үг. Гэвч ургацын хэдэн хувийг алдахыг хэн ч тодорхой хэлсэнгүй. Ургац хураасны дараа тодорхой тоо гарах нь ойлгомжтой. Харин энэ хооронд амтай болгон нь энэ тухай ярьж, биднээр ч чамгүй сайн оньсого таалгаж байна.

 

 

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбат ургацын 80 хувийг алдах нь нэгэнт тодорхой болсон. Үүнийг нууж хаах шаардлагагүй. Ургацаа алдсан тариаланчдын “шарх”-ыг төр нөхөх ёстой хэмээн салбарын сайд Р.Бурмааг дайруулан хэсэг “агсамнав”. Харин түүний үгийг салбарын яамныхан эрс үгүйсгэж, хувийн ашиг сонирхлоор ийм мэдээлэл өгсөн хэмээн буруутгав. Б.Эрдэнэбат өөрийн буудайны үнийг нэмэгдүүлэхийн тулд ургацын 80 хувийг алдана гэсэн мэдээлэл өгсөн гэж ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэлсэн байна.

 

Б.Эрдэнэбат бизнес хийж буй учраас асуудлыг өөрт ашигтай талаас харсан байж болно. Тэгвэл салбарын яаманд ургацын талаар ямар тооцоо байгааг сонирхож үзлээ. Үнэндээ салбарын яаманд ч тодорхой тооцоо алга. Яг л над шиг ургац хураасны дараа тодорхой тоо гарна хэмээн хадуурч сууна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ургацын 40 хувийг алдах тооцоог хийжээ. Харин түүний удирдлагад ажилладаг Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нь ургацын 30 хувийг алдах эрсдэлтэй хэмээн мэдэгдэв. Хэнд нь итгэх ёстойг чөтгөр бүү мэд. Хэдий болтол биднээр оньсого таалгаж, ходоодоор минь даажигнахыг ч таашгүй. Ургацын 80 хувийг алдах сургаар гурилын үнэ килограмм тутамдаа 80-150 төгрөгөөр нэмэгдэв. Үүнийг дагаад гурилны орцтой бүхний үнэ өснө. Ядаж л салбарын яамны удирдлагууд ам нэгтэй байвал 25 кг-ын гурил авч өдөр тутмын хэрэгцээгээ хангах уу, 50 кг-аар нь авч нөөцлөх үү гэдгээ шийднэ биз дээ.

 

Хүнс, хөдөө аж ахуйн яам, тариаланчид, гурилын үйлдвэрүүд хэзээд эв түнжингүй байдгийг бид мэднэ. Салбарын яам нь шатахуунаас эхлээд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн үнийг хөнгөлөхөөс гадна буудайн тонн тутамд урамшуулал олгодог хэмээн “томорно”. Тариаланчид нь бор зүрхээрээ зүтгэж байхад төр дэмждэггүй. Бүр дотоодын тариаланчдаа дампууруулах зорилгоор буудай импортолдог хэмээн гомдоллоно. Харин гурилчид нь голомтгой. Монголын хөрсөнд ургасан буудайн цардуул гурилын шаардлагыг хангадаггүй хэмээн гэдийчихнэ. Монгол Улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна гадагш нь экспортлох хэмжээний буудай хураасан жил ч энэ асуудал шийдэгдээгүй. Ургац алдаж, хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдалд ч энэ улигт асуудал давтагдах нь нэгэнт тодорхой болов. Жилийн жилд давтагддаг энэ асуудал газар тариалангийн салбарт будилаанаас өөрийг авчраагүй. Иргэдийг ч хөлдөө хөөрхөн чирч буй.

 

Нэг ширээний ард суугаад ч учраа олдоггүй энэ салбарыг Бурмаа ч, Бумаа ч удирдсан сэхэл авахгүй нь. Үндэсний аюулгүй байдал хэмээн томруулсан энэ асуудалд шийдэх шаардлагатай жижиг зүйлс, даацтай бодлого хэрэгтэй байна. Цаг агаараас бүрэн хамааралтай газар тариалантай байх уу, жилд хэдэн тонн буудай экспортолж, импортлох уу, хэдийг нөөцлөх, ямар бордоо хэрэглэх үү, тоо хэмжээ бус чанар, үнэ өртөг гээд шийдэх олон асуудал мэдлэгтэй, сэтгэлтэй удирдлагыг хүлээсээр л байна.

 

Нойр ноёноос айдаггүйтэй адил ходоодыг улс төр удирдахгүй. Ходоод руу орох хоолыг ч улстөрч заахгүй. Хэдий чинээ олон удаа улс төрийн томилгоо хийнэ, төдий хэрээр хөдөө аж ахуйн салбар доошилсоор л байх болно.

 

В.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Дархан Сэлэнгийн бүс нутагт энэ жил ургац 80 алдана. Энэ бүс нутагт энэ зун бараг бороо хур орсонгүй ш дэ. Өдөр бүр 33-38 хэмийн халуун өдрүүд үргэлжилхээр тарьсан тариа юу ч үгүй хатчихсан. Хадлан авах өвс нь ч хатчихаар энэ жил малчид хүнд байдалд орж байна. Худлаа зураг тавьж байхаар ядаж Дархан ороод бодит байдлын зураг тавьчихаач
2015-08-02
Зочин:
uls tor bol aav eej
2015-08-02
burmaa:
Gazar tarialan gedeg bol havar neg odortei uraldaj taridaa, gebch habriin neg odriin aldaa namar 10rodroor sunjirdag youmdaa. Nutag bolgon adilgiy, uuliin ar o ovor hurtel oor oor tsag hugatsaand tarij, huraaj abdag daa. Ene onoliig olon jil taria tarisan agronom medne. Jaahan dooroosoo sonsson bol jadaj medeegee zob bichdeg yoymdaa
2015-08-02
burmaa, toriiin nariin nar hol huts ma:
M.Ariunbold engineer heksen bol huul. Busad ni heksen bol ehelj budaagaa tanij suraad huts gej helie.
2015-08-02
zochin:
ugaasaa Mongoliin taria guril khiikh tsavuulag orts norm khurdeggui spirtiin buudai l baidag dotoododtarialsan geed unetei guril idsnees oros akh nariin guril khyamd chanartaishtee Dotoodiin tarialanchidgej shulaachid l bdag
2015-07-31
zochin:
udirdagchaasaa bolj bgaa sh dee. tarialanchid guril vildwerlegch ni ugend ni ordoggvi bailee geed bazdag negtegdeg hvn bdg l shuu dee. MAN-iinhan ene salbariig udirdaj bhdaa bazaj l ywsan. Harin Burmaa said uls turch bus heterhii emegteileg zangaa gargaad uuriiguu chadwargvi gal togoonoos hetrehgvi amitan gedgee haruulaad bhiinm daa. Tegeheer ene salbariig udirdaj chadahgvi bna l gesen ug
2015-07-31