50 жилийн өмнөх Улаанбаатарыг тольдохуй
2015-07-31

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол- Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Чех Улсын Карлын их сургууль, Масарыкийн нэрэмжит их сургуулийн хамтран “1957-1963 оны Улаанбаатар хот: Лумир Йислийн өчиг” үзэсгэлэн нээгдлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

Тус үзэсгэлэнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  нээж хэлсэн үгэндээ “1957 оны Улаанбаатарыг гэрэл зурагт буулгаж, тэр үеийн нийслэлийг харах боломж олгосон Лумир Йислд гүн талархал илэрхийлмээр байна. Шашин хориглосон, үзэл суртлын маргаантай, эрх чөлөө байгаагүй тэр үеийн гэрэл зургийг дарна гэдэг бол маш гайхамшигтай. Энэ хүний ачаар бид өнөөдөр олон жилийн өмнөх нийслэл хотынхоо өнгө төрхийг харж байгаа нь үнэхээр сайхан зүйл юм” гэдгийг тэмдэглэв.




Лумир Йисл нь Чехословакийн нэрт археологич, Монгол, Төвд, Япон урлаг судлаач, түүнчлэн Монгол, Төвд, Хятадын бурхан шашин судлаач юм. Лумир Йислийн Монгол Улсад ажиллаж, хээрийн судалгааны үр дүнд авсан гэрэл зургууд нь Монголын түүхийн нэн чухал хэсэг болсон бөгөөд маш баялаг сан хөмрөгийг үлдээж чадсан юм. Лумир Йислийн авсан 1957-1963 оны үеийн Улаанбаатар хотын гэрэл зураг нь Монголын түүхийн гэрч болон үлджээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Shuud.mn
Сонин хачин