Гэгээнтний гоёл минжин мөшгөөрт торгон дээл
2015-07-31

Тэртээ 60 гаруй мянган жилийн өмнөөс хүн төрөлхтөн амьдарч ирсэн домог түүхийн өлгий Орхоны буурал хөндийд түүх соёлын хосгүй үнэ цэнэт өв Эрдэнэ Зуу сүм музей оршдог. Эрдэнэ Зуу нь Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрсний хожуу үеийн дэлгэрэлтийн халх, зүүн Монголын анхны хийд хэмээн түүхийн шаргал хуудаснаа өгүүлсэн буй. Тус хийдийг санаачлан байгуулагч нь Алтан ургийн хүн болох халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын элэнц эцэг, түшээт хаадын өвөг Автай сайн хан билээ.

 

 

Тэгвэл Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх их Даншиг наадмын үеэр Эрдэнэ Зуу музей, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнтэй хамтран Өндөр гэгээний ховор нандин бүтээлүүд болон хүүхэд ахуй насандаа өмсөж байсан дээл зэрэг урьд нь олон нийтэд үзүүлж байгаагүй үзмэрийг “Занабазарын өв соёл” үзэсгэлэнд дэлгэсэн юм.

 

 

Үзэсгэлэнд Өндөр гэгээний бүтээсэн “Маш гийгүүлэх”, “Үл хөдлөх”, “Цаглашгүй гэрэлт”, “Эрдэнээс төрсөн”, “Үйл бүтээгч” хэмээх язгуурын таван бурхан, Хархорин музейд хадгалагдаж буй Занабазар сургууль хийцийн бурхад, Сарьдагийн хийдээс олдсон шашны холбогдолтой зүйлс, барилгын холбогдолтой зүйлс, шүншигнээс илэрсэн зэр зэвсгийн холбогдолтой зүйлс, Өндөр гэгээний дрүүдийг харуулсан шүншигтэй бурхад зэргийг нийтэд толилуулж буйг Эрдэнэ Зуу музейн захирал Н.Төмөрбаатар онцолж байлаа.

 

Их түүхийн үнэн гэрч ховор нандин үзмэрүүд, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулууны “амттай”, утга төгс тайлбар бүгд үзсэн хүнд гайхан бишрэх, бахархан дээдлэх сэтгэгдэл төрүүлж байв. Үзмэр, үзмэрийн дундаас Өндөр гэгээнийг таван настайдаа  Монголын шашны тэргүүнээр өргөмжлөхөд өмсөж байсан минжин эмжээртэй, шар торгон дээлийг шилэн хоргонд залсан нь содон, сонин байлаа. Энэ дээлийг Хархорин сумын иргэн н.Даваасүрэн гэдэг хүн хадгалж байгаад 2002 онд тус музейд өгсөн гэж Эрдэнэ Зуу музейн тайлбарлагч эмэгтэй хэлж байсан. Тэр дээл таван настай хүүхдэд  жаахан томдмоор. Гэхдээ Өндөр гэгээн өсгөлүүн биетэй хүүхэд байсан ба нэлээн том биетэй хүн асан. Тэр үед Монголд ирсэн Оросын элч “Би халхад ийм том биетэй хүн үзсэнгүй” гэж хэлж байсныг түүхэн сурвалжид тэмдэглэсэн бий хэмээн эрдэмтэн хэлж байлаа.

 

 

Мөн Доктор С.Чулуун Өндөр гэгээний хүүхэд ахуйдаа эдэлж, хэрэглэж байсан хэд хэдэн ийм зүйл байдаг. Тухайлбал, Дундговь аймгийн Цагаандэлгэрийн хийдэд Өндөр гэгээн хүүхэд насандаа өмсөж байсан бойтог бий. Богдын музейд хэд хэдэн дээл байдаг гэдгийг сонирхуулан ярьсан юм. Монголчууд хутагт, хувилгаадын хүүхэд ахуйдаа өмсөж байсан эд зүйлийг нандигнан хадгалах эрхэм уламжлалтай байжээ.

 

 

Өндөр гэгээний судлал дэлхийн хэмжээнд улам өргөжиж буйг судлаач, эрдэмтэд ярьж буй. Одоогоос 100 орчим жилийн өмнө Оросын эрдэмтэн анх олж мэдсэн Хан хэнтийн нуруунд орших Сарьдгийн хийдийн малтлаг судалгааны ажлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс хийж буй. Энэ үзэсгэлэнд тус хийдээс олдсон эд зүйлсээс дэлгэжээ.

 

Сарьдгийн хийд шатсан гэдэг нь тодорхой болсон. Байгалийн онцгой нөхцөлд байдаг учир эргэж ашиглагдаагүй. Гэхдээ Өндөр гэгээн 1723 онд таалал төгсснөөс хойш буюу 1728 онд Амарбаясгалант хийдийг байгуулах хүртэл таван жилийн хугацаанд түүний шарилыг Сарьдгийн хийдэд авчирч хадгалж байсан. Ууланд нууцалж байгаад Амарбаясгалант баригдаж дуусахаар аваачиж тавьсан гэдэг сонирхолтой мэдээллийг доктор С.Чулуун өгсөн.

 

 

Мөн Сарьдгийн хийдээс олдсон Өндөр гэгээний хийцийн Язгуурын таван бурхан, дээврийн алтадмал ваар, бусад эд зүйлийг олонд үзүүлэв. Тэдний дунд зоос шиг хэлбэртэй жижиг дугуй бурхад байв. Аюуш, Жигжид, Дарь эх гэх тэдгээр бурхадыг маш нарийн ган хэвээр цутгасан дүрслэмжтэй, томруулдаг шилээр харвал гайхамшигтай хийц, хэлбэртэй байдаг аж. Үүнийг үзсэн Бурханч лам Г.Пүрэвбат нар энэ хэвийг ингэж хийхэд одоо ч адармаатай гэж ярьдаг байна.

 

 

Өндөр гэгээний хийцийн Язгуурын таван бурхан. Хэдэн зуун жил дарагдсан бурхад өнгө зүс алдаж, сэвтсэн нь бага аж. Энэ нь Сарьдгийн хийдийн газар зүйн онцлог буюу тус хийд нь цэвдэг дотор байдагтай холбоотой юм байна. Өндөр гэгээний эдгээр бурхад нь Монголд керамик урлагийн том төрөл байсныг харуулж байгаа гэдгийг эрдэмтэд онцолж байсан. Ийнхүү Сарьдгийн хийдийн малтлаг судалгааны ажлыг зөвхөн монголын түүх, археологчид хийх буюу Хан хэнтийн нуруунд байгаа учир гадны экспедици оруулахгүй байх зорилго өвөрлөн ажиллаж буй гэсэн.

 

“Занабазарын өв соёл” үзэсгэлэнгийн хоймроо Өндөр гэгээний ном, ууц, айраг барьсан бэлгэдэл, утгыг агуулсан зургийг залжээ. Монголчуудын шашны дэг ёс, хувцас, сүм хийдийн дэг ёсыг үндсэндээ өөрчилсөн, олон арван бурхадыг бүтээсэн Өндөр гэгээн Занабазарыг эрдэмтэн зохиолч, бичгийн их хүмүүн Б.Ренчин нэгэнтээ “Монголын Микеланжело” хэмээн тодорхойлсон байдаг.

 

Г.Занабазарын дэг сургуулийн Аюуш бурхан Эрдэнэ Зуу музейд хадгалагдаж байгаа бол түүний мутрын Аюуш бурхан алс холын Унгар улсад одсон байсан нь эргэн ирсэн. Тус бурхан нь Унгар улсаас манай улсад сууж байсан элчин сайдад хадгалагдаж байсныг өнгөрөгч дөрөвдүгээр сард тус улсын Будапешт хотноо Өндөр гэгээний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний үеэр манай төлөөлөгчдөд гардуулж өгсөн гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар ярьсан.

 

Он цагийн урсгалд алдагдсан эрдэнэс олдож, хэдэн зуун, мянганы өмнөх үнэн тодорч,  хүн төрөлхтөн түүхээ мэдэж, түүхээс суралцаж , түүхийг бичиж амьдрал хөвөрнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BARISAN BARIMAL DEER UU TUSGAAR TOGTNOL DEER UU
2015-08-05
yo yo:
yo yo boolzis tsutagchihlaa. uhsen hatsanii chin nohoi zanabazar. Muu urwagsch archaagui bandi. Mongol ers naad nohoi shig chin baagaagui baih aa
2015-08-03
Bi- d:
Mongolchuudaasaa zugtaj mongolchuudiig manjiin gart ogson.
2015-08-03
bi:
Henees hezee yag yaj urvasan gej? ??
2015-08-03
Зочин:
БАТ ОРШИЛ ГЭДЭГ ЧИНЬ АМЬД БАЙГАА ХҮНД ЗОРИУЛЖ ХИЙДЭГ НААДАМ Ш ДЭЭ. ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭХ ГЭЭД НЭМЭР БАЙНА УУ ДАА
2015-08-02
Зочин:
Гайхалтай уран ухаантай л хун байж, даан ч эх орноосоо урвасан нь тоогуй.
2015-08-02