”Прокурорын цом” тэмцээн болно
2015-07-31

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Прокурорын албаны өдрийг тохиолдуулан "Прокурорын цом" шатрын тэмцээнийг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар болжээ.

 

Энэхүү тэмцээн нь прокурорын байгууллагын  үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуульчид харилцан бие биеэсээ туршлага солилцох, хуулийн байгууллагуудад ажиллаж буй  хуульчдын шатрын ур чадварыг дээшлүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.

 

Шатрын тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн яам, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл,  Өмгөөлөл, Нотариатын холбоо,  Хүний эрхийн үндэсний комисс,  Авилгатай тэмцэх газар  зэрэг байгууллагын үндсэн ажилтан, хуульчид оролцож, оюуны цэц сорих нь ээ.

 

"Прокурорын цом" тэмцээн ирэх наймдугаар сарын 7-ны өдөр Улсын ерөнхий прокурорын Сургалтын төвийн 206 тоот танхимд явагдах ба оролцогчид нийт 6-7 өрөг швейцарь системээр тоглож, дүнгээ гаргах юм байна.

 

         

Shuud.mn
Сонин хачин