”Элсний фестиваль- 2015” наадам боллоо
2015-07-31

Говь–Алтай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд  Засагт ханы гал голомт Алтай нутаг, Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар “Эрээн нуур”-т “Элсний фестиваль- 2015” наадам болжээ.

 

Наадмыг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Жаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, “Уран тахилт” ХХК – ны ”Эрээн нуур” жуулчны бааз хамтран зохион байгуулсан байна.

 

Тус фестиваль нь нээлтийн ёслол, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой морин спортын тэмцээнүүд, элсний спортын тэмцээнүүд, Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сумдын урлагийн тоглолт зэрэг амрагч, аялагчид, тамирчдын сонирхолыг татахуйц олон үйл ажиллагааг нэг дор багтаасан арга хэмжээ болсон аж.

 

Наадамд төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэд, аялагчид 350 гаруй,  гадаадын аялагч тав тус тус оролцож таван төрлөөр зохион байгуулж нийт 148 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин