Монгол Улсын эдийн засгийг дотоод өр хүндрүүлж байна
2015-07-31

Сангийн яамны зүгээс арилжааны банкуудтай гэрээ байгуулж, Монголбанкнаас үнэт цаас худалдан авч өрийн бичиг бичин аж ахуйн нэгжүүдэд олгох замаар санхүүжилтыг шийдвэрлэхээр болсон юм.

 

Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

 

Төрийн захиалгыг биелүүлсэн 286 ААН–ын асуудлыг шийднэ

 

-Аж ахуйн нэгжүүдэд төлөх ёстой өрөө векселээр баталгаажуулах арга замыг төрөөс хийлээ гэж ойлгох нь зөв үү. Вексель гаргасны давуу тал юу вэ?

-Үнэт цаас Монгол банкинд байдаг. Бид Монгол банкнаас үнэт цаас аваад вексель болгон бичээд явуулна. Вексель гэдэг маань өөрөө өрийн бичиг буюу үнэт цаас юм. Векселийг хуулиараа нэг жилийн хугацаанд бичих ёстой. Бид ч нэг жилийн хугацаанд бичиж байгаа. Бичихдээ арилжааны банкин дээр жилийн таван хувийн хүүтэйгээр бичиж байна. Таван хувийн хүү гэдэг бол маш бага хүү. Бид арилжааны банкуудтай тодорхой хэмжээний гэрээ байгуулсан. Энэ нөхцлийг хүлээн зөвшөөрвөл вексель бичих бололцоотой гэсэн шийдвэрийг бид гаргасан юм.

 

-Царцаагдсан барилгууд энэ санхүүжилтийг авч байгаа юу. Улсын хэмжээнд маш олон эмнэлэг сургуулийн барилга царцаагдсан нэрээр зогссон байгаа шүү дээ?

-Бүх барилгыг оруулаагүй. Бүгдийг нь оруулна гэвэл хүндрэл үүснэ. Сангийн яамны зүгээс 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байх гэсэн шаардлагыг тавьсан. Тиймээс 80-аас дээш  хувийн гүйцэтгэлтэй болон ажлаа 100 хувь гүйцэтгээд Улсын комисст хүлээлгээд өгчихсөн обьектуудыг энд хамруулж байгаа.

 

-Нийгмийн салбарын обьектууд байгаа юу?

-Нийгмийн болон дэд бүтцийн бүх барилга обьектууд багтсан. Ер нь бол Засгийн газрын болон Төрийн байгууллагын захиалгаар үйл ажиллагаа явуулсан бүх аж ахуйн нэгжүүдийг хамарч байгаа. Аль нэг салбарыг гэж онцлоогүй.

 

-Царцаагдсан хичнээн барилга байгаагаас хэд нь орж, хэд нь үлдсэн бэ?

-Ерөнхийдөө 300 гаран ААН тухайн үед байснаас өнөөдрийн байдлаар 286 ААН–ын асуудлыг  шийдэж байна. Энэ ААН-үүд маань үнэхээр нөхцөл  байдал хүндэрлээ гэдгийг Засгийн газарт удаа дараа мэдэгдэж байсан. Энэ асуудлын хүрээнд шийдэж байгаа юм.

 

Долоон арилжааны банк векселийг олгох боломжтой

 

-Эдгээр ААН-үүдэд ингээд санхүүжилтийг нь олгосноор эргээд эдийн засагт нөлөөлөх үү. Ямар ач холбогдолтой юм бэ?

-Энэ санхүүжилтийн хамгийн эхний ач холбогдол нь тухайн ААН-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөл бололцоо нь бүрдэнэ. Цалин хөлсөө өгч чадаагүй байсан бол түүнийгээ шийдвэрлэнэ. 286 аж ахуйн нэгжүүдийн ард хэчнээн хүн ажил, хөдөлмөр эрхэлж байгааг хэлж мэдэхгүй. Гэхдээ эдгээр иргэдийн хувьд хугацаандаа олгогдож чадахгүй байсан буюу дутуу олгогдож байсан цалингаа авах бололцоо нь бүрдэнэ.

 

Хоёрдугаарт, 286 аж ахуйн нэгжтэй холбоотой арилжааны банкуудаас тодорхой хэмжээний эх үүсвэр татаж, үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнтэй холбоотой арилжааны банкууд дээр зээлийн өрөнд орж, зээлээ төлөх боломжгүй байсан бол зээлээ төлж чадахаар болно. Зээл өнөөдөр хэдэн хувь байгаа билээ. Тэгэхээр ААН-үүд өндөр хүүтэй зээлээс чөлөөлөгдөнө. Гуравдугаарт, манай санхүүгийн системийн тухай статистик мэдээллүүд дээр найдваргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өслөө гэж нэлээд гарах болсон.

 

Тэгэхээр бид векселийг тухайн аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжийн зээл авсан банктай нь уяад өгчихөөр, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь хэмжээ буурна. Ингээд бүр том утгаараа бол цаашдаа Монгол Улсын зээлжих зэрэглэлд ч бас нөлөөлөх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

 

-Хэчнээн банк энэ үйл ажиллагаанд оролцох вэ?

-Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкуудад хүсэлт тавьсан. Сангийн яамнаас тавьж байгаа нөхцөл, шаардлагыг хангаад, векселийг олгох бололцоотой юу гэдгийг асуусан. Энэ хүрээнд долоон арилжааны банк векселийг олгох бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн.
 

176 тэрбумаар гарсан тогтоолд хяналт тавиад 160 тэрбум болгожээ

 

-ААН-үүд зээлээ авчихаад бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй байх эрсдэл үүсвэл яах вэ. Сангийн яамны зүгээс ямар шаардлага тавьж байна?

-Улсын төсвийн гүйцэтгэл тухайн салбарын яамдууд болон орон нутгийн салбаруудаад хянагддаад манай Сангийн яаман дээр давхар хянагдаад явдаг. 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй дээрх ААН-үүдийн хувьд үндсэн ажлууд нь хийгдчихсэн байгаа. Хийх гэж байгаа ажилд бид виксель өгөх гээгүй. Тиймээс бид ямар хийж байгаа ажлаа дуусгах ёстой л гэсэн шаардлага тавьсан. Өнгөрсөн хавраас хойш дээрх ААН-үүдийн үйл ажиллагаанд судалгаа хийсний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан. Анх 176 тэрбумаар Засгийн газрын тогтоол гарсан ч бид эргэж гүйцэтгэл дээр хяналт тавиад 160 тэрбум болгож бууруулсан.

 

-Сангийн яам 160 тэрбум төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр долоон арилжааны банкуудаас гаргана гэсэн үг үү. Санхүүгийн боломж бололцоо бий юу?

-Санхүүгийн  хувьд бололцоо байхгүй үгүйсгэхгүй.  Гэхдээ бид векселийг уян хатан байхаар арилжааны банкуудтай тохиролцож байгаа. Магадгүй Засгийн газрын хувьд өрийг төлж чадаагүй  тохиолдодолд хугацааг цааш нь сунгах  талаар ч ярьж байна. Энэ вексель бичиж байгаагийн  гол учир холбогдол нь 286 ААН өнөөдөр  улсад хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүйгээс болоод үйл ажиллаагаа нь доголдчихсон. Давхар банкны өрөнд орчихсон, санхүү нь доголдчихсон байгаа.

 

Тэгэхээр  нэгэнтээ хийсэн ажил  гэдэг бол цаасан дээр бичигдээгүй л болохоос Монгол Улсын өр шүү дээ. Тиймээс нэгдүгээрт, цаасан дээр бичээд өртэй гэдгээ хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт, энэ олон ААН- үүдийн үйл ажиллагааг хэвийн болгох. Гуравдугаарт, санхүүгийнхээ салбарын доголдоод байгаа энэ хэсэгт тодорхой хэмжээгээр тус дэм болчихьё гэсэн ийм  бодлогын хүрээнд энэ векселийг бичиж байгаа юм. Энэ нь зөвхөн төр өрөө таван хувийн хүүтэйгээр төлж байгаа гэхээсээ илүүтэй тухайн аж ахуйн нэгж хийгээд банкны салбарыг хэвийн болгох сайн талтай. 

 

-ААН-үүдийн дотор хамгийн өндөр вексель бичих компанийг танилцуулж өгнө үү?

-Ер нь бол 100 гаас дээш сая төгрөг голдуу авч байгаа. Хэд нь орон нутагт, хэд нь хотод гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хамгийн өндөр нь  50 орчим  тэрбум төгрөгийн вексель бичих компаний байгаа. Ихэвчлэн зам, эрчим хүчний обьектуудын ажил байгаа. Засгийн газрын 282 дугаар тогтоол дээр бүх ААН-үүдийг жагсаалтаар гарагасан байгаа тэндээс тодруулж харж болно.

 

-Компаниудын данс руу хэзээнээс мөнгө орж эхлэх вэ?

-ААН-үүд өөрсдөө векселиэ бичүүлж аваад банкин дээр очиж уулзаад л мөнгөө шилжүүлж авах юм.

 

Засгийн газраас хувийн ААН-д нэг ч төгрөгний баталгаа гаргаагүй

 

-Засгийн газраас хувийн аж ахуйн нэгжүүдэд баталгаа гаргаж өгсөнөөс болоод Засгийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнээс давлаа гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ үнэхээр бодитой юу?

-Өнөөдрийн байдлаар хувийн аж ахуйн нэгжид гаргасан Засгийн газрын нэг ч төгрөгний баталгаа байхгүй.

 

-Төсвийн орлого бүрдэлт сүүлийн байдлаар хэдэн хувьтай байгаа вэ. Цаашдаа энэ янзаар явбал, оны эцэст цалин,  тэтгэврээ олгож чадахгүйд хүрнэ гэх мэдээлэл байна?

-Орлогын тасалдалтай холбоотой ийм мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байгаа. Өнөөдрийн байдлаар орлогын төлөвлөгөө маань 88 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өнөөдрийг болтол нэг ч удаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаа хожимдож тавьсан зүйл байхгүй. Бүгд цаг хугацаандаа олгогдож байгаа. Ер нь цалин, тэтгэвэр, тэтгэмж хамгийн эхний ээлжинд олгогддог зардал. Тийм учраас одоогоор цалин, тэтгэвэр, тэтгэмжийг олгохгүй байх хэмжээнд хүнд нөхцөл байдал үүсээгүй байна.

 

Сангийн яамнаас тогтоолын төсөл боловсруулснаар Засгийн газар тогтоол гаргасан. Үүний хүрээнд төсвийн хэмнэж болох бүх зардлуудыг хэмнэж, тэвчих шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн хүрээнд магадгүй, тасалдал хэвээрээ үргэлжилбэл төсвийн тодотгол хийхийг үгүйсгэх аргагүй. Төсвийн тодотгол хийсэн тохиолдолд урьдчилсан  байдлаар шаардлагатай ийм арга хэмжээ авахгүй бол санхүүжилт хийсэн хойноо бид тодотгол хийнэ гэсэн асуудал байхгүй.

 

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 2014 оны төсвийн тодотголыг би ажлаа авсны дараахан хийсэн. Нэгэнт санхүүжилт нь гараад явсан зардлыг тодотгоно гэдэг хүнд байлаа. Тийм учраас бодит бус тодотгол боллоо гэж олон хүн шүүмжилж байсан. Одоо бид бодит тодотгол болгохын тулд яах вэ гэхээр Засгийн газрын тогтоол гаргаад хэмнэж, тэвчиж болох бүх зардлыг урьдчилсан байдлаар хэмнэнэ. Үндсэндээ бол хойшлуулаад явж байна гэж ойлгож болно. Цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн зардлууд хойшлуулж байгаа зардалд хамаарахгүй.

 

-Төсвийн тодотголыг хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?

-Төсвийн тодотгол хийх нөхцөлийг хуулиар зааж өгсөн. Ямар үед тодотгол хийх вэ гэдгийг Төсвийн тухай хуулинд зааж өгсөн байгаа. Энэ шаардлагад хүрсэн тохиолдолд тодотгол хийнэ. Төсвийн тодотгол хийхийн тулд төсвийн орлогын тасалдалттай уялдуулаад, Засгийн газрын тогтоол гаргасан гэж хэлж болно. Энэ маань өөрөө төсвийн тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой хэмжээнд зардлаа бууруулахад бэлтгэж байна гэсэн үг. Зардлаа эртнээс бууруулаад явж байгаа юм. тэгэхээр эртнээс хэмнэлтийн горим руу шилжих зарчмыг Сангийн яамнаас оруулаад ажиллаж байна.  

 

-Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улс заасан өрийн босгоо давчихаад байна гэсэн мэдээл яваад байна. Энэ талаар тодруулаач?

-Өрийн удирдлагын тухай хууль гарахад улсын өрийн тодорхойлолт өөрчлөгдсөн. Өмнө нь засгийн газрын өр гэж байсан бол одоо улсын өр гэдэг тодорхойлолттой болсон. Улсын өрийн тодорхойлолт, тогтвортой байдлын тухай хуулиараа он дамжихад улсын өр 58.3 хувьтай байна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар 50 хувьтай байна. Тэгэхээр орлогын тасалдал ч бай, зарлагын хэмнэлт ч бай, төсвийн зардлыг санхүүжүүлэх хэлбэрээр Засгийн газрын бондыг өмнөх онд нэлээдгүй гаргадаг байсан.

 

Энэ бондыг өнөөдрийн хэмжээнд 50 орчим хувиар бууруулж чадаад байна. Энэ 50 орчим хувиар бууруулж чадаж байгаагийн гол шалтгаан нь, өнөөдөр Засгийн газрын дотоод бонд нэлээд өндөр хүүтэй байгаа. Дунджаар 16 орчим хувийн хүүтэй байгаа. Тэгэхээр энэ 16 хувийн хүү өөрөө төсвийн зарлага дээр нэлээд том дарамт болж ирдэг. Тийм учраас төсвийнхөө зардал чирэгдлийг бууруулах шалтгааны нэг нь Засгийн газрын дотоод бондыг бууруулах асуудал байлаа.

 

Засгийн газрын дотоод бондыг бууруулж чадах тусам төсвийн зардлын тодорхой хэмжээг хүүтэй нь бууруулах нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм. Үүн дээр ч Сангийн яамны зүгээс нэлээд анхаарч ажилласан. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал дотоод бондыг 50 орчим хувиар бууруулсан үр дүнтэй байна.

 

Дотоод гадаад өрийн хэмжээ 60:40-тэй байгаа

 

-Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмнэ гээд байгаа шүү дээ. Хэзээ яаж нэмэхээр ярилцаж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлийг өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулж, төсвийн орлого зарлагатай  нийцүүлж байж энэ асуудлаа ярих ёстой. Тэгэхгүй бол мөнгөгүй байж худлаа цалин нэмнэ гээд яриад байж болохгүй шүү дээ.

 

-Дампуурлаа зарлахад бэлэн найман улсын нэг л Монгол Улс гэсэн олон улсын судлаачдын гаргасан гэх мэдээлэл яваад байна. Энэ асуудалд хариулт өгөөч?

-Янз бүрийн худал үнэн мэдээллийн битгий итгээд байгаач ээ.

 

-Монгол Улсын өрийн хэмжээ яг өнөөдрийн байдлаар ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэж байна вэ?

-Сангийн яаман дээр Засгийн газрын өрийг бүртгэж байгаа. Улсын өр бол Монголбанкин дээр бүртгэгдэж байгаа. Улсын өрийн хувьд бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд 58.3 хувь дээр барих ёстой. Дотоод гадаад өрийн хэмжээ 60:40-тэй байгаа гэж ойлгож болно. Мөн өрийн хэмжээ өнөөдрийн байдлаар ДНБ-ий 50 орчим хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ Засгийн газраас аймгийн төвүүдийг автозамаар холбох ажлын хүрээнд цөөнгүй хэмжээний концессын гэрээ байгуулах шийдвэрийн гаргаж байна. Концессын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөөд эхэлбэл магадгүй энэ хувь хэмжээ өсөх магадлалтай.

 

-Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу журам боловсруулах үүргийг БХБЯ болон танай яам хариуцахаар болсон. Танай зүгээс өнөөдрийн байдлаар журам боловсруулахтай холбоотой ямар ажил хийж байна вэ. Долдугаар сардаа багтаад журмаа боловсруулна гэж байсан ч амжсангүй л дээ?

 -Манай яам, БХБЯ-наас гадна ХАХНХЯ болон Монголбанктай хамтраад журам боловсруулах үүргийг Засгийн газраас өгсөн. Ер нь барилгын салбар бол эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг салбар. Гэтэл энэ салбарын бүтээгдэхүүн болох орон сууцны борлуулалт нэлээд хүндэрчихсэн байгаа. Энэ нь мэдээж иргэдийн худалдан авах чадвараас шалтгаалж байсан.

 

Тиймээс иргэдийн худалдан авах чадварт тохирсон шийдвэрийг гаргах нь Засгийн газрын гол үүрэг байсан учраас бидний хэдэн хүнд үүрэг өгсөн хэрэг. Ингээд Монголбанкин дээр хэрэгжиж байсан зээлийг манай яам шилжүүлж авч байгаа. Ингэснээр нэг талдаа хэд хэдэн эерэг талтай. Тухайлбал, Монгол Улс нэрийн данс гэдэг зүйлийг ярьж хэлээд хэвшчихсэн. Үүний дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэн бүр хуримтлал цуглуулж байгаа гэж болно. 

 

Би сайдаас татгазахад бэлэн

 

-Засгийн газрын гишүүдийг огцруулах хуулийн төсөл өргөн бариад шууд хэлэлцэхээр болчихлоо. Энэ тал дээр таны бодол?

 -УИХ-ын дарга захирамжаа гаргасан байна. УИХ-ын даргын дэргэд олон зөвлөх, хуульчид бий. Тэд нар мэдэж байгаа байлгүй.

 

-Зургаан сайдын асуудлыг өргөн барьсан.  Танай намын байр суурь ямар байгаа бол?

-Намын байр суурийг илэрхийлэх хүн нь би биш. Харин хувь хүнийхээ байр сууринаас илэрхийлэхэд МАН-аас томилогдсон зургаан сайд үнэхээр ажлаа хийж чадахгүй байвал аль эсвэл МАН байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа бол би татгазахад бэлэн.

 

-Хэрвээ ээлжит бус чуулганаар хэлэлцээд  зургаан сайд огцрох юм бол та хийсэн ажлаа хэрхэн дүгнэх вэ?

-Ямар ч байсан Монгол Улсын маань эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үеүүдэд асуудлыг шийдвэрлэхийн тулд манай яамныхан нөөц  бололцоогоо шавхаж, манай мэргэжилтнүүд өдөр шөнөгүй л хичээж ажиллаж байна. Янз бүрийн бодлого боловсруулах гэж нойр хоолоо хаслаа. Үнэндээ Монгол улсын эдийн засгийг хүндрэлтэй нөхцөлд оруулчихаад байгаа юм бол өр шүү дээ. 

 

Тиймдээ өрийн хэмжээ ч өнөөдөр нилээдгүй өндөр байна. Төлөлтийн хугацаанууд ойр ойрхон, их хэмжээтэй байна. Тийм учраас л Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж гаргасан. Өрийн удирдлагын тухай хууль батлуулснаар өрийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Өнөөдөр өрийн хуваарлилтыг жигдлэх зорилгоор төлөлтийн хуваарь гаргаж, нилээдгүй ажил зохион байгууллаа. Ингэснээр бодит нөхцөл бололцоотой уялдсан чадавхийг бий болгох шаардлагын үүднээс дотоод болон гадаад бондууд дээр тодорхой  хэмжээнд бодлогын шинж чанартай үйл ажиллагаа хийж байна.

 

Засгийн газрын  шийдвэрүүдийг гаргуулсан. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан Баялагийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцсэн. Монгол Улсын өнөөдөр олж байгаа мөнгө нь үндсэндээ дан ганц уул уурхайн салбараас л олж байгаа. Уул уурхайн салбараас олж байгаа мөнгө гэдэг байнгын тогтвортой орлогын эх үүсвэр биш гэсэн үг. Тийм болохоор энэ орлогыг тодорхой хэмжээнд ирээдүйд зориулан хуримтуулж байх ёстой. Энэ дээр  манай яамны ажлын хэсэг маш сайн анхаарч ажилласан.

 

Мөн Засгийн газрын өрөнд хамгийн их анхаарал татах зүйл бол гадаад өр гэж хүмүүс их ярьлдаг. Гэтэл өнөөдөр гадаад өрөөсөө илүү их дотоод өртэй болчихсон. Дотоод өр нь өөрөө, өөрийнхөө  хүүнээс 4-5 дахин илүү байна. дотоолд өр өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг хүндрүүлэх гол шалтгаан нь болж байна. Тийм учраас аль болох дотоод өрийг авахгүй байх чиглэл дээр тодорхой бодлогын арга хэмжээг хийж байна.

 

Ирэх онуудад төсвийн төлөвлөлтийг батлахдаа УИХ дээр ч мөн адил Засгийн газрын зүгээс ч боловсруулахдаа төсвийг алдагдалгүй батлах чиглэл дээр бодлого болвсруулах учиртай. Бид  Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд төсвийн тодотгол хийсний дараа мэдээлэл явуулсан. Ингэснээр Төсвийн хүрээний мэдэгдлийг хийхдээ 2016 онд төсвийн алдагдалгүй батлах чиглэлийг батлуулж чадсан. Энэ маань эргээд Монгол Улсыг цаашдаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, санхүүгийн бэрхшээлээс гарах эхний шат алхам мөн гэж үзсэн.

 

Өөр нэг хийсэн ажил бол УИХ-ын гишүүд, улс төрчид, эдийн засагчид, гадаадын санхүүгийн байгууллагууд шүүмжилддэг байсан нэг зүйл нь Монгол Улс 2-3 төсөвтэй болчихлоо гэсэн шүүмжлэл. Энэ асуудлыг бүгдийг шийдвэрлэж, Монголбанкинд байсан бүх төсвүүдийг зогсоолоо. Ингэж зогсоосноос  үүдэлтэй тодорхой хэдэн өрийг Улсын өр лүү шилжүүлж авлаа. Мөн Хөгжлийн банкаар дамжуулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжиж байсан бүх үйл ажиллагааг улсын төсөв рүү татаж авсан. Ингэснээр Монгол Улс нэг  төсөвтэй болсон зэрэг арга хэмжээнүүдийг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүллээ.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Dajgui ajillasan gej bodoj bn, Hunii hubid ch gesen uls turjuud baidaggui ayataikhan hun shig bgaa yum
2015-08-04
bold:
odoo shini tsagiin toroi bandi togos chultem tsartsaa gombo tsahiur tumur heregtei bolj dee tegeed bugdii ni alah heregtei sh dee
2015-08-01
kkkkk:
ene 300 kompani avch baigaa munguniihuu 10 huvig hamgiin bagaar darga nart ugdug geheer daraga nar maani argagui bayjaa daa huurnuudiin tsavchsan mungiig deeremddeg shiliiin sain erchuud udahgui garah baih daa kkk
2015-08-01
irgen:
Mongolbank 160 terbum tugrug emisseer gargan sanhuujuuleh gej baina.Tusviin zardlaa hasaach. Oron toonii tsomhtgol hii. Tsalin tetgevriig buuruul. Halamjuudaa zogsoo.Chadahgui l dee ta nar. Mongoliin ard tumniig ulam zalhuu yaduu bolgoh ni ta nariin gol zorilgo
2015-08-01
bold:
odoo shini tsagiin toroi bandi togos chultem tsartsaa gombo tsahiur tumur heregtei bolj dee tegeed bugdii ni alah heregtei sh dee
shuud:
Хамгийн сайн ажилласан сайд
2015-07-31