Жулия Робертс нөхрөөсөө сална
2015-07-31

Холливуудын нэрт жүжигчин Жулия Робертс нөхөр Данель Модероос салахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 2002 онд хуримаа хийсэн бөгөөд гурван хүүхэдтэй юм. Энэ оны нэгдүгээр сарын 11-нд жүжигчний ээж таалал төгсчээ. Оршуулах ёслолд Жулиягийн нөхөр оролцоогүй юм. “TMZ”сайт “Данель Модер оршуулах ёслолын үеэр Лас Вегас хотноо мөрийтэй тоглож, зугаацаж байсан” гэж мэдээлж байжээ. Энэ өдрөөс хойш хосын харилцаа муудаж, гурван сарын өмнөөс тусдаа амьдрах болжээ.

 

Жүжигчин бүсгүй нөхрөөсөө салж, хүүхдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр мөн Дэниелийг хүүхдүүдтэйгээ уулзахыг хатуу хоригложээ. Харин Данель эхнэрээсээ сэтгэл санааны нөхөн төлбөр гэж 14 сая ам.доллар нэхэмжилсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин