Импортыг орлох оливын тосыг үйлдвэрлэж эхэлжээ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж буй. Тэрбээр тус аймгийн Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Шаамар зэрэг сумдаар ажилласан юм.
Аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлдэг хүнсний ногоо, зөгийн аж ахуй эрхлэлтээр тэргүүлдэг эдгээр суманд анхандаа айл болгон хашаандаа ногоо тарьж өрхийн аж ахуйгаас хэтэрдэггүй байсан гэнэ. Одоо хүнсний ногооны тариалалт нь өрхийн хэрэглээнээс хальж, Шаарамын зөгий гэх брэнд гаргахад бэлэн болоод байгаа аж. Шаамарын зөгийн бал нэрээр хотод хулхи зөгийн бал зарах зэрэг асуудал гарсан тул Шаамарын зөгийн бал гэдгийг илтгэх сав баглаа боодолтой болох хүсэлтээ иргэд салбарын сайддаа дуулгасан аж.
Мөн зөгий өвөлжүүлэх зоорь, 1000 тонн хүнсний ногоо агуулах зоорь зэрэг хэрэглээ нь улам нэмэгджээ. Зөгийн аж ахуйн эрхэлж буй орон нутгийн иргэдийн 60 гаруй хувь, хүнсний ногоо, нарийн ногоо тариалдаг 200 гаруй өрх нь өөрөө Сэлэнгийн хэрэгцээг хангаад зогсохгүй улсын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн гэнэ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг "Арвин хур" компани импортыг орлох оливын тосыг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Д.Эрдэнэбат сайдын ажлын хэсэг өнөөдөр Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллаж байгаа ба маргааш нөхцөл байдал харьцангуй хүндэрсэн гэх Номгон, Баянгол, Мандал зэрэг гантай сумдад ажиллах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ