Кристинагийн байшинг зарна
2015-07-31

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристанигийн Флорида муж дахь байшинг нь зарахаар болсон тухай авга эгч Пат Хьюстон мэдээллээ. Энэ оны эхэнд Кристина энэхүү байшингийн угаалгын өрөөнөөс олдож, зургаан сар ухаангүй байсны эцэст саяхан нас барсан юм. Энэхүү байшинд “муу ёрын сүнс шингэсэн” хэмээж Уитнигийн ээж Сиси Хьюстон үзэж, байшинг дуудлага худалдаагаар зарах болсон гэж Пат хэлжээ.

 

Охины эд зүйлсийг Сиси өөрийнхөө Техас мужид байрлах гэрийнхээ агуулахад хадгалахаар болсон бол аав Бобби Браун охиныхоо сүүлд авахуулсан зураг болон гар утас, нөүтбүүк зэргийг авсан гэнэ. “Байшинг хэзээ зарах нь тодорхойгүй байгаа ч бүх тавилгыг нь гаргасан” гэж “www.lipstickalley.com” мэдээллээ.

 

Кристинагийн гэр бүл Ник Горданыг шүүхэд өгөөд байгаа. Пат “Миний дүү дахин амьдрахгүй ч гэлээ сэтгэлийг нь тайтгаруулахыг хүсч байна. Тиймээс Гордан шийтгэлээ авах ёстой” гэж хэлжээ.

 

Гордан өчигдөр Нью Йоркийн гудамжаар явж байхдаа гэрэл зурагчидтай таарсан бөгөөд тэрбээр 2012 онд сүйт бүсгүйгээсээ бэлгэнд авсан сүйн бөгжөө зүүсэн байжээ. Мөн твиттер, инстаграмдаа Кристинагийн зургуудыг байршуулж “Тэдний зарах гээд байгаа байшинд бид хоёр амьдардаг байсан. Тэнд бидний сайхан дурсамжууд өнгөрсөн. Би сүйт бүсгүйгээ хамгаалж чадаагүй ч харин энэ байшинг заавал хамгаалах болно” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин