Эмнэлгийн хашаанд мансуурч байжээ
2015-07-31

Цагдаагийн байгууллагад мансууруулах төрлийн бодис, ургамал хэрэглэсэн хэрэг гурван өдөр дараалан бүртгэгдсэн байна. Эдгээр хэрэг нь долоодугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд гарсан байна.

 

Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр 21 настай эрэгтэй Б гэгч гэртээ мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан бол 28-ны өдөр 30 настай эрэгтэй Б, 32 настай эрэгтэй Н, 28 настай эрэгтэй М нар мансуурч эмнэлэгт хүргэгджээ.

 

Мөн 29-ны өдөр 20 настай эрэгтэй Э, А нар эмнэлгийн хашаанд мансуурч байгаад цагдаагийн байгууллагад баригдан шалгагдаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
123456789:
Хар тамхины наймаа хийдэг хар тамхи хэрэглэдэг хар тамхи биедээ авч яваа хүмүүст оноодог ял шийтгэлийг чангатгах хэрэгтэй болжээ. Бүх насаар нь хорих эсвэл шууд цаазаар авчихмаар юм.
2015-08-02