Монголын ард түмэн туршилтын туулай болж болохгүй
2015-07-31

Монгол Улс 25 жилийн тэртээ социалист нийгмийн халж Ардчилсан нийгэм рүү шилжсэн. Энэхүү түүхэн цаг үеийн Ардчилсан анхны сонгууль, Ардчиллын талаар УИХ-ын гишүүн Л.Цогтой ярилцлаа.

 

-Манай улс 25 жилийн өмнө Ардчилсан анхны сонгуулийг зохион байгуулсан. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Монголын ард түмний түүхэнд үнэхээр содон үлдэх, гүнзгий ул мөрөө үлдээсэн үйл явдал бол яахын аргагүй олон намын тогтолцоонд шилжсэн явдал. Сонгуульд олон нам оролцож, ард иргэд өөрийн саналаа өгөн нэгнийгээ нэр дэвшүүлж, уралдуулж байсан түүх л дээ. Энэ түүхэн үйл явдлаас өмнө дээрээс томилсон нэг хүнийг ямар ч өөр сонголтгүйгээр 99/99 хувь сонгодог тогтолцоо байсан. Ингээд бүх юмыг орвонгоор нь эргүүлсэн нөхцөл байдал үүсч, Монголын ард түмэн анх удаа санаа сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх боломж олдсон.

 

25 жил гэдэг нь 100-ны дөрөвний нэг гэсэн үг. Нэг хүний насаар бодвол бага хугацаа биш. Түүхэн зурвасын хувьд авч үзвэл өчүүхэн мэт санагдах боловч Монголын ардчиллалд тэмүүлсэн мөрөөдөл  тэмүүлэл газар хөрсөн дээр бууж биелэлээ олох боломж олгосон сайхан үйл явдал  юм. Тэр үед  би 38 настай байлаа. Анх удаа бие дааж нэр дэвшээд, тэр үеийн МАХН-д нэг суудал авч ирсэн. Би тэр үед Прокурорын байгууллагад эргэж очоод газрын даргаар  ажиллаж байсан. 

 

Сонгуульд бие дааж өрсөлдөж болно хүнээс гэж дуулаад Чингэлтэйн аманд байх Сонгуулийн штаб-д очиж бүртгүүлж байсан. Тухайн үеийн сонгууль 2 үе шаттай явдаг байлаа. Анхан шатанд 16 хүн оролцож байсан. Тухайлбал, Гаадан гээд том хамба лам, Зарьдхаан гэдэг алдартай эрдэмтэн орж байсныг сайн санаж байна.

 

7 сарын 22-нд эхний гараа болж, Би нэг хүнтэй  тунаж үлдсэн. Тэр хүн нь одоо МҮДН-ын н.Батчимэг гэдэг эмэгтэй байсныг санаж байна. Долоо хоногийн дараа бид хоёр дахин уралдаад би сонгуульд ялсан.

 

АИХ-ын депутатаар анх удаа сонгогдсон нь тэр. Тэр үед сонгогдсон АИХ-ын 436 тэргүүлэгч тэр удаагийн анхны Байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага хурлын гишүүдийг сонгоход намайг МАХН-д авчирсан суудлын дагуу Бага хурлын гишүүнээр сонгож байсан. Бага хурал хуралдаад анхны Байнгын хорооны даргаар сонгож байсан гээд энэ түүхийг эргэн санахад сэтгэл хөдөлж байна.

 

-Иргэд сонгогчид хэр хүлээж авч байсан байв?

-Үнэндээ тодорхой зүг чиг байсан ч ард түмэн урсгалаараа л энэ зам руу орсон. Хамгийн гол нь бүх хүн чин сэтгэлээсээ бүх юманд орж байсан. Бид сайн муу янз бүрийн түүх ярьж болох ч бүх хүний сэтгэл хөөрчихсөн. Өмнөх нийгмийн тогтолцоог өөрчилсөн. Юу хийхээ шийдэхээр  төрийнхөө эрх барих дээд байгууллагыг сонгож  байна гэдэг үүднээс үйл явдалд хандаж байсан.

 

-Тэр цаг үеэс хойш 25 жил Монгол Улс ардчиллын замаар явж байна. Таны хувьд ардчиллын энэ он жилүүд тухайн үед та бүхний бодож байсан шиг болж чадсан уу. Юун дээр алдаж, юун дээр оносон гэж бодож байна?

-Ярьвал их юм ярина. Хамгийн гол нь сонгуулийн тогтолцоо. Бид 23 жилийн өмнө Монгол Улсын Ардчилсан үндсэн хуулийг батлахдаа хууль дээдэлсэн, хууль зүйт төртэй больё гэсэн. Энэ үндсэн дээр ард түмэн чөлөөтэй амьдарч, шударга  ёс тогтсон байх юм гэж үзэж байсан. Харамсалтай нь өнөөдөр хууль дээдлэх ёсыг огт ярихаа больж, Үндсэн хуультай нь хамт уландаа гишгэж байна. Төрийн үйл ажиллагаанд энэ нь маш их байгаа. Энэ асуудалд би маш их харамсдаг.

 

Сонгуулийг сонгууль биш, өнгө мөнгөөр явуулдаг болсон нь нууц биш. Өнөөдөр шүүмжлэлтэй хандаж ярих юм их байна. Энийг засахын төлөө  явахгүй бол “Дүр эсгэсэн ардчилал”-ын хэлбэрт орж болохгүй гэж хатуу шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэвэл би өөр юм харж, итгэж явсан хүн нь. Ингэж хувирахаад байгаа нь ард түмний аманд давс хийчихээд “Амттай байна” гэж хэлүүлж байгаатай адил юм. Тийм л юм бодогдож, харамсаж байна. Нөгөө талаар бидэнд их боломж  байгаа. Энийгээ хуулийн хүрээнд зөв явуулахгүй байна.

 

Эцсийн утгаараа шударга явуулахгүй байна. Өнгө мөнгөөр сонгууль явуулах юм бол засгийн эрхийг нэг намаас нөгөө нам  руу, хэсэг бүлэг хүмүүсийн хоорондх тэмцэл болж хууль бусаар засгийн эрх  авч байгаатай адилхан болно.  Ийм л асуудал битгий гараасай. Энэ асуудлыг маш хатуу ярихгүй бол болохгүй. Яагаад гэвэл монголын ард түмэн өөрсдийн хувьд заяаг шийдэх, төрийн жолоог барих, нийгмийг авч явах тийм хүмүүсээ хамгийн  шилдэгийн шилдэг л байлгахыг хүсч байгаа.

 

Бүх утгаараа амьдрал үзсэн, төрийн ажил мэддэг, мэдлэг чадвартай хүнийг сонгож чадаж байгаа юу гэвэл монголын ард түмэн өөр үг хэлэх болов уу. Өнөөдөр намыг үзэн ядах байдал руу ард түмэн орчихлоо. Намуудын  хуйвалдааныг  мэдэж, мэдэрч эхэлсэн. Гол нь  нам байгаагийн буруу байхгүй. Намыг  ийм болгосны буруу байгааг хатуу ойлгож, ярих ёстой. Энэ бол бидний цаашид анхаарах том сургамж байх ёстой гэж бодож байна.

 

Ингэж өөрчилж чадахгүй, өөрсдийгөө хуурч явсаар асуудал үүсч эхэллээ. Монголд өнгөн талдаа юутай ч зүйрлэх аргагүй сайхан юмс олон болж, өөрчлөгдсөн. Гартаа барих утастай, гаднаа машинтай, хотондоо малтай гээд олон юм бий. Маргашгүй үнэн ч гэлээ  ямар аргаар монголын ард түмэнд олдож байгаа юм бэ. Энэний цаана монголын ард түмнээс далдуур ямар том баялагийг дээрэмдэж цааш нь явуулж байна вэ гэж идэж ууж байгааг нь харах ёстой. Өнгөн талаас нь харж болохгүй.

 

Өнөөдөр монголын нийгэмд аливаа зүйлийг өнгөн талаас нь хуулах, хэлбэрийг нь авахдаа маш гарамгай байна. Агуулга гэж алга болсон. Хэлбэр агуулгын нэгдэл гэж байдаг. Энийг мартаж болохгүй. Одоо энэ хэлбэрээ агуулгын хувьд баяжуулж, бодитой болгох цаг болжээ. Тэгэхгүй бол ард түмэн намаас залхаж байгаатай адил  сонгуулиас залхах мөч ойрхон байна. Яагаад гэвэл сонгуульд оролцож байгаа оролцооноос харагдаж байна. Би 1990 оны сонгуульд орж байхад сонгогчид 98 хувийн ирцтэй орж байхыг бахархан харж  байсан. Өнөөдөр чүү ай 50 хувь хүрч байна. Заримдаа 50 хувь ч хүрэхгүй байна.

 

Сонгуульд 50 хувь хүрэхгүй орчихоод тэр орсон  хүмүүсийнхээ дөнгөж 50 хувийн саналыг авч байгаа. Энэ бол дөнгөж сонгогчдын 25 хувийн л саналыг авсан гэсэн үг шүү дээ. Ердөө 25 хувийн саналаар төрийн тэргүүн, УИХ-ын гишүүн болдог жишиг рүү орох гээд байна. Энэ асуудалд санаа зовохгүй байж болохгүй. Энэ учрыг мэддэг хүн бүхэн өнгө мөнгөнд хууртаж болохүй л гэж хэлмээр байна. Баяр гэж хөөрцөглөхөөс илүүтэй амьдралаа бодитоор харж, өмнөх түүхээсээ сургамж авч, энэ ойг тэмдэглэх ёстой юм.

 

-Бид одоо сонгуулийн хэд хэдэн тогтолцооны хувилбарыг дэвшүүлээд хэрэгжүүлээд  амьдралд нэвтоүүлж үзэж байна. Таны хувьд хамгийн оновчтой  тогтолцоог аль нь гэж үзэж байна. Дараагийн сонгууль болоход энэ байдлыг засахын тулд хэрхэн яаж хуулинд тусгавал зөв зүйтэй болох вэ?

-25 жилийн  хугацаанд дэлхийд байдаг ардчилалтай улсуудын түүхийг товчлоод бүхнийг үзэж, өөрчлөгдөж байгаа нь нэг талаасаа бахархалтай мэт. Сайн бодох юм  бол тийм сайн зүйл биш юм. Монголын ард түмэн туршилтын туулай байж болохгүй. Энийг бодож ярих учиртай. Нөгөө талаар хууль дээдлэх, хууль сахих, шударга байх зарчмыг аль ч тогтолцоонд дагаж мөрдөж болно.

 

Заавал тэр нь болно, тэр нь болохгүй гэх хэрэггүй. Тухайн орны нөхцөлд, хөгжлийн түвшинд ямар нь зохицох вэ гэдэг л асуудал байгаа. Манайхан тэгтэл одоо энийг үзсэн болсонгүй, дараа нь тэрийг нь үзнэ гээд л яваад байна. Энэ утгаараа монголын ард түмэн, сонгогчид туршилтын туулай болж болохгүй гэсэн бодолтой байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
banzar:
www.youtube.comwatch?v=UPVFuL9GtQ8 nogoo internet orchind od bolood baigaa monhoo gegch he he ene bna
2015-08-05
Зочин:
1 unen ug helsen bn!!!!!!! Ooriin tolgoi bn aa!
2015-08-03
Зочин:
чи монголоор их сайн ярьж сурсан бн
2015-08-01
шог:
цогийг еренхийлегч болгое
2015-08-01
зочин:
аргагүй туршлагатай,шудрага улс төрч таныг баасанхүү,баянсэлэнгэ.уянга,ганбаатар гээд олон гишүүд таны туршлага,таны замаар явж байнадаа.
2015-08-01
Зочин:
Энэ чинь нөгөө хогийн цог шив дээ мөн олон намаас урвасан даа одоо сайндаа Энхбаярын бөгс долоож байгаа биш явах газаргүй болсон гар даа
2015-08-01
Зочин:
чи монголоор их сайн ярьж сурсан бн
Зочин:
Энэ чинь нөгөө хогийн цог шив дээ мөн олон намаас урвасан даа одоо сайндаа Энхбаярын бөгс долоож байгаа биш явах газаргүй болсон гар даа
2015-08-01
Уугий:
Аргагүй туршлагатай , шударга улс төрч хүн таны бичиж байгаа зүйлийг санаж, сэрэх л ёстой.
2015-07-31