Кристинаг сүүлчийн замд нь үдэв

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристинаг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Охиныг АНУ-ын Канзас мужийн Кансас хотноо байрлах “James United Methodist” сүмд гэр бүл нь салах ёс гүйцэтгэжээ. Кристинаг ээжийг нь оршуулсан Нью-Жоржиа мужид байрлах оршуулгын газар оршуулахаар болсон юм. Уитнийг шарилын дэргэд “Дуут шувуухай минь тавтай нойрс” гэж бичсэн чулуун хөшөө байдаг.
Охины аав Бобби Браун охиндоо зориулж чулуун хөшөө босгохоор болжээ. Тэрбээр твиттертээ “Би гашуудаж байна. Өнөөдөр түүнийг явуулах өдөр. Уитни охиноо их хүлээж байгаа байх. Аав нь охиндоо зориулсан шүлгээ чулуун дээр сийлээд шарилын чинь дэргэд байршуулах болно” гэж жиргэсэн байна.
Бобби 1995 оны нэгдүгээр сард охиндоо зориулан “Охин минь, хайрт минь” гэх шүлэг бичиж байсан юм. Оршуулах ёслолд Ник Гордан оролцоогүй бөгөөд түүний биеийн байдал эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсэн хэмээн Кристинагийн авга эгч Пат Хьюстон хэвлэлийнхэнд хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ