“NSA”, Шинзо Абег тагнадаг байжээ
2015-08-02

 

Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайт “NSA” холбоотой дахин нэг ноцтой баримтыг дэлгэсэн тухай “www.sputniknews.com” мэдээллээ.  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг буюу “NSA” Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон “Mitsubishi” компанийн удирдлагуудыг тагнаж, мөрддөг байжээ.

 

“NSA”, 2006 оны есдүгээр сараас Японы Засгийн газрыг тагнаж байсан гэнэ. Америкчууд, Япончуудын цаг уурын өөрчлөлтийн эсрэг явуулж буй бодлогыг илүүтэй сонирхож, тагнаж байсан хэмээн “Wikileaks” онцолжээ. Абегийн санаачилсан 2050 оны эхэн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах төслийг “NSA” тагнаж байжээ.

 

“Wikileaks” сайтад нийтлэгдсэн мэдээллийн дараа Японы Гадаад хэргийн яам шуурхай мэдэгдэл хийж “АНУ-ын тагнасан, чагнасан хэргийг шалгаж эхэлсэн. Бидэнд хангалттай мэдээлэл байхгүй байна. Бүх зүйл баттай болсны дараа мэдээлэл хийх болно. Японд суугаа АНУ-ын бүрэн эрхт элчин сайдтай “NSA”-ийн асуудлаар ярилцах болно” гэжээ.  2013 оноос хойш Эдвард Сноудан “NSA”-ийн жинхэнэ төрхийг илчилж эхэлсэн юм. Ийнхүү “NSA”, Их Британи, Австрали, Герман, Франц, Канад, Шинэ Зеланд, Японы Засгийн газрын тагнаж байсан нь илчлэгдээд байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин