Наадам хийлгэхгүй, яршигтай юм
2015-08-02

Баяр наадам түүхт ойн их тоосны ард Монгол гэдэг өрх айлын төсөв 500 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай болчихсон явна гэнэ. Гэрийн эзний хувьд ууж идэхээ эртхэн больж амьдралаа бодох. Нэг бол өөрийгөө хуурч сэтгэлээ засан гударсаар нэг мөр дампуурахтай адилхан байдал бий болсон хэрэг л дээ. Харин манай өрхийн тэргүүнүүд хэн нь томоо эхэлж үзэж байгаад дараа нь мөнгө олох арга бий л гэж сууна.

 

Энэ төсөв гэдэг манай санхүүгийн тогоо харахад дүүрэн ч юм орж байгаа талын цорго нь нарийссаар байгаа юм. Найдвартай хэдэн доллар оруулж ирдэг Зэсийн үнэ унаж иржээ. Харин ийм орлогын ганц шахуу цорготой энэ тогооноос гадагшаа гоожуулж буй цорго хэд салбарласан. Төсөв гэдэг өнөөх усан хөшигний хэдэн крант шиг болсон хэрэг.

Засгийн газрын тогтоолоор төсвийн тэвчиж болох зардлуудыг хумих шийдвэр гаргасан гэдэг. Энэ тэвчиж болох зардал гэдэгт юу ордог юм бэ.

 

Энэ жил цалин тэтгэвэр нэмэхгүй. Энэ жил төсвийн хөрөнгөөр нэг ч шинэ барилга, байгууламж барихгүй, эхлүүлсэн барилгуудаа концессийн гэрээгээр хувийн хэвшлийнхэнд өгнө. Энэ жил төрийн албан хаагчдын тэтгэврийн нэг удаагийн халамжийг танана. Аль ч салбараас тэтгэвэрт гарсан байлаа 12 сарын цалинтайгаа тэнцэх мөнгө авна.

 

Энэ жил татвар нэмнэ. Татваруудын ерөнхий хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн үүн дээр нэмээд шинээр хөрөнгийн албан татварын хууль шинээр бий болсноор үл хөлдөх хөрөнгөөс татвар авна. Тээврийн хэрэгслүүд, бөөний, малын хөлийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг бий болгоно.

 

Энэ жил ноос тариалангийн урамшууллыг танана. Оюутнуудын 70 мянгыг ялгавартай олгоно. Хүүхдийн 20 мянгыг хавтгай олгохгүй. Эргэж харна...

 

Энэ жил-ийн төсөвт танасан хассан тодотгосон олон зүйлийг ийн жагсааж болно. Эцэстээ иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлөх эдгээр таналтууд төсөв хүндэрсэн гэсэн ганц цагаатгалтай. Харин тэвчиж болох зардалаа төрийнхөн тэвчиж байна уу. 300 сая төгрөг хаяж гурав хоног шагналын хур буулгадаг дүүргийн наадамд тэвчиж болох хэчнээн зардал гарсан бол. Хоёр гүүрний усан хөшиг гэх гоожуурыг энэ жилдээ тэвчиж болохгүй байсан уу.

 

Төрийн байгууллагуудын энэ мэт урсгал зарлагын хэт өсөлт төсвийг алдагдалд оруулдаг гэдгийг захын хүн мэдэх болсон. Судлаачдын дүгнэсээр бол хөгжиж байгаа орнуудын алдагдал нь дээрх усан хөшиг, баярын тайз мэтэд мөнгө хаядаг харалган шинж давамгайлсан байдагт гэнэ лээ.     

 

Засаг огцрох, шинээр эмхлэгдэх бүрт бий болдог яам тамгыг татан буулгах шинээр байгуулах, шинэ орон тоо бүтцийг бий болгох зэрэгт Засгийн газрын зарлага хэт өссөн нь тодорхой. Нөгөө талд өр төлбөр зээл хүүгийн эргэн төлөлт зэрэг зарлага санхүүжилтгүй болж сангийн яам үсээ зулгааж байгаагаа нуух хэрэггүй ш дээ.

 

Энэ зун ч Даншиг наадмаар зогсохгүй дүүргүүд тусдаа наадам хийгээд сүйд. Өнгөрсөн өдрүүдэд болсон Баянгол дүүргийн ойн арга хэмжээ, цаашид хийх Баянзүрх, Хан Уул дүүргийн наадамд хэдэн зуун сая төгрөг зарцуулахгүй байх уриалгыг хэдэн нөхөр гаргасан байна лээ. Тэглээ гээд тов зар нь түгж, урилга анонс нь хэвлэгдсэн наадам “cancel” болно гэж юу байхав. Дараа сонгуульд биднийгээ бодоорой гээд баахан бэлэг тарааж бөх морио байлж л таарна. Хамгийн гол нь төсвийн мөнгөөр наадаагүй. Тэвчиж болох зардлаа тэвчсэн гэдгээ ил тод олон нийтэд тайлагначих хэрэгтэй дээ.

 

Ингэвэл хэн хэндээ амар. Наадам хийлгэхгүй яршигтай гэж бухимдах хэрэггүй болно. Дэлгэр цагт наадаж наргиж морь хурдаа давхиулж л байвал сайхан л даа. Гэхдээ Баянгол дүүргийн ойд л гэхэд 300 сая төгрөг зарцуулсан. Цаашлаад удахгүй болох Даншиг наадамд 560 сая төгрөг зарцуулах гэж байгаа сураг байна.

 

Ингээд наадам хийчихээр хэдэн цэцэрлэг барих мөнгийг айраг архи, бай шагналд явуулчихлаа гэсэн хэл ам дагуулдаг нь намар бүрт л босдог яриа. Хамгийн гол нь “энэ жил” чинь тэвчиж болох зардлыг тэвчих тогтоолтой жил биз дээ.  

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
Hotod danshig naadam hiih mengeeree hotiin tseverleh baiguulamjaa zasah heregtei UB hot emhii unertei bolloo
2015-08-03
irgen:
Bertegchin novshinn setguulch mini, ene jil tsalin tetgever nemeegui gej bitgii hudlaa yari. Avilgachid benzinii ontsgoi tatvar tavin eh uusver olon tsalin tetgever nemne geed unen hereg deeree Zoljargalaar tugrug emisseer garguulan tsalin tetgever nemsen.
2015-08-02
Уншигч:
Энэ олон наадмаа одоо болих хэрэгтэй . Найрлаж наргисаар байгаад удахгүй Грек шиг болж алийгаа алдах вий дээ маанаг монголчууд
2015-08-02
Mongol:
НААДМЫН ТАЛБАЙ ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН НАДААС ЭХЛЭЭД БНА. ЮУН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ. ХОТЫН ДУЛААН БАЙРАНД БХАД. ӨВӨЛ БОЛДГООРОО БОЛНО. ХАРИН НААДАМ АХИЖ БОЛОХГҮЙ
2015-08-02
odyssei:
Zun namriin show toglolt ch yahav uvul goy toglolt hiine biz de Bat uul ee. Usan hushig oo musun hushig bolgooroi goy haragdana agaariin bohirdliig buuruuldag gesen sht. Mungu tugrug yahav ee he he he.
2015-08-02
Зочин:
Батуул эмх цэгцгуй барисан барилга нураана, иргэн бур хаустай болно,хотын захиргааг баян хошуунд нуулгэх, авто машин зарах захуудыг, барилгын материалын захыг нуулгэх зэрэг амлалт авч гуйж гуйж дарга болсоноо мартсана уу ард тумэн мартаагуй шуу
2015-08-02
хүн:
Хэ хэ тэр чинь лөөлөө болсон. Одоо ирэх жил ард түмнийг юу гэж хуурах аа бодож суугаа
2015-08-02
Зочин:
Энэ нийслэлийн дуракууд одоо болиосой. 7 хоног болгон л наадам цэнгээн шоу. Та бүхнийг ажил хий гэж сонгосон болохоос ард түмний татварын мөнгөөр гараа угаа гэж сонгоогүй. Нөгөө цэвэр бохир устай халуун хүйтэн шугамтай хаус чинь хаана бна үүлээ чамаас үүнийг л нэхнэ шүү ард түмэн
2015-08-02