Наймдугаар сарын цаг агаарын төлөв
2015-08-02

Наймдугаар сард агаарын температур 1981-2010 оны дунджаар Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 

Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1980 оноос хойш зөвхөн  1984, 1985, 1990, 1993, 2003 онд бүх нутгаар дээрх дунджаас 1-3 градусаар хүйтэн байсан бол 2001-2002, 2005-2008, 2011 онд уг дунджаас 1-4 градусаар дулаан байв. Ялангуяа 2002 онд агаарын үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 30-35, Орхон-Сэлэнгийн сав, Говийн нутгаар 35-39, хөрсний гадарга дээр 55-65 градус хүрч халсан байна. Зарим жилд баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүрч цочир хүйтэрдэг бөгөөд энэ нь арван жил тутамд 1-3 удаа тохиолддог.

 

1981-2010 оны  дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-99, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүх нутгаар 13-40, бусад нутгаар 41-70 мм бороо орсон. Гэвч 1996, 2001, 2002, 2004, 2006, 2011 онд ихэнх нутгаар бороо харьцангуй бага  орсноос бэлчээрийн ургамал хатаж, гантай  байсан бол 1981, 1984, 1987, 1990, 1991, 1994, 1998, 2000 онд бороо хур их орсон бөгөөд  ялангуяа 1998 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 дахин их бороо орсон. 2000 онд Хөвсгөл, Архангай, Булганд 18-38 цаг үргэлжилсэн усархаг хүйтэн бороо, 2003 онд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатарт 12-17 мм голчтой мөндөр, 2007 онд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хагас хоногтоо 32-60 мм хүчтэй аадар орж иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хохирол учирч байв.

 

Салхи 15 м/с-ээс дээш түр зуур хүчтэй ширүүсэх тохиолдол говийн нутгаар  жил бүр 1-2, бусад нутгаар арван жилд 2-4 удаа тохиолддог. Тухайлбал, 1980 онд Дорноговийн зүүн хэсгээр 42 м/с, 1997 онд Дундговийн нутгаар 34 м/с хүрч байжээ.

 

Цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нийт нутаг, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр 16-21 градус буюу олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

 

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр  ихэнх нутгаар сэрүүснэ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус хүрч хална. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

 

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Увс, Завханы ихэнх нутгаар  олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

 

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба  дунд үеэр зарим газраар  бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.

 

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Архангай, Булганы нутаг, Хөвсгөлийн зүүн, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр  олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус  дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд ба сүүлчээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 

Энэ сард Хөвсгөл, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцсээр  түр зуурын бороо орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст болон сарын эцсээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.

 

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 15-20 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус,  бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус дулаан, хөрсний гадаргад хасах 3 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

 

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй.  Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн  дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр  зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

 

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 20-25 градус буюу олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

 

Хоёрдугаар арав хоногийн  дунд үе, гуравдугаар арав хоногийн  дунд ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоног, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-33 градус дулаан байна. 

 

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна.

 

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эх ба сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд  хоёр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар мал Хэнтэй гэж бичээд байнаа. Хятадууд Монголчуудыг эх түүхээс нь салгах бэлтгэл үү
2015-08-02