Парадын үеэр хутгалуулсан охин амиа алджээ

Израйлийн нийслэл Иерусалим хотын иргэд өнгөрсөн сарын 31-нд “Хайр бол хайр” гэх гей парад зохион байгуулсан билээ. Жагсаалын үеэр Яишай Шлиссел гэгч халдлага үйлдэж, зургаан хүн гэмтээсэн юм. Гэмтсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд өчигдөр 19.00 цагт 16 настай Шира Ванки шархаа даалгүй нас барсан болохыг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Охиныг амиа алдсны дараа олон зуун хүн Иерусалим хотноо тайван жагсаал зохион байгуулж, гэмт этгээдийг хуулийн дагуу шийтгэхийг уриалсан байна. Гэмт этгээд парадын үеэр хүмүүс руу дайрч, хутгалсан юм. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн. Тэрбээр “Парад зохион байгуулагчид бүгд үхэх ёстой” гэж хэлжээ.
Цагдаагийн газраас мэдээлснээр “Гэмт этгээд 2005 онд нэгэн парадын үеэр мөн халдлага үйлдэж, гурван хүнийг гэмтээсэн. Шүүхээс Яишай Шлисселд 10 жилийн хорих ял оноосон. Тэрбээр суллагдаад удаагүй байхдаа ийнхүү халдлага үйлдлээ” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ