БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг лхагва гаригт бүртгэнэ
2015-08-03

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн лхагва гариг буюу энэ сарын 5-наас эхлэн бүртгэхээр болжээ.

 

Бүртгэл Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд гурав хоног үргэлжилнэ.

 

Бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ний хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой аж. Мөн Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангах ёстой юм байна. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Лхагваням:
Like
2023-03-07