Л.Гансүхийн шүүх хурал 17-ныг хүртэл хойшиллоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн.
Гэвч шүүгчдэгч Л.Гансүх болон түүний өмгөөлөгч шүүх хуралд шинжээчдийг оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлж, хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн байна.
Иймд шүүгч Х.Идэр хүсэлтийг хангаж шүүх хурлыг энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ