Д.Үүрийнтуяагийн бүтээл олон улсын наадмын нүүр царай боллоо
2015-08-03

Уран бүтээлч Д.Үүрийнтуяагийн бүтээл

 

Уран бүтээлч Д.Үүрийнтуяагийн бүтээлийг Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Галерейгаас 3 жил тутам зохион байгуулдаг, Ази Номхон Далайн 8-р наадмын нүүр хуудас дээр байршуулсан байна.

 

Энэ өндөр зэрэглэлийн наадамд оролцохоор шалгарсан 30 орны 80 уран бүтээлчийн нэрсийг саяхан олон нийтэд зарласан.

 

Үүнд монголын дөрвөн уран бүтээлч тодруулбал, Б.Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү, Д,Үүрийнтуяа нар эхний 15 уран бүтээлчийн тоонд багтсан юм.

 

Тус наадам ирэх арван нэгдүгээр сарын 21-ээс 2016 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм.   Бусад уран бтээлчид нь Солонгос, Сингапур, Шинэ Зеланд, Хятад зэрэг орноос сонгогджээ.

 

Тэд эх орноо төлөөлж, Венецийн Биенналь, Документа зэрэг олон улсын наадамд оролцож, дэлхийд нэртэй Тейт Лондон зэрэг музейд үзэсгэлэнгээ гаргасан, олон улсад танигдсан уран бүтээлчид аж. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин