Баруун салааны замд осол гарчээ.
2015-08-03

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны авто замд өчигдөр зам тээврийн осол гарчээ.

 

“Hyundai Grace” загварын автомашин, “Hyundai porter” загварын ачааны автомашины араас нь мөргөж, “Hyundai Grace” загварын автомашины зорчигчид гэмтсэн байна.


Ослын газарт Онцгой байдлын Аврах ангийн долоон албан хаагч ажиллаж “Hyundai Grace” загварын автомашины зорчигч иргэн Д /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гарган, жолооч Х /40 настай, эрэгтэй/, зорчигч Г /39 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин