Төрийн дээр нам гарчихжээ
2015-08-03

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны дараагаар бүлгийн  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүнд өнөөдөр ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй. Харин бүлгийн дарга С.Бямбацогт “манай бүлэг  өнөөдөр 8.30 минутад хуралдаж эхэлсэн. Одоогийн байдлаар 19 гишүүн хүрэлцэн ирээд байна” гэсэн юм. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд  Засгийн газраас өргөн бариагүй байгаа Зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг тусгасан. Үүнийг хууль бус гэж үзэн ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй гэдгээ мөн бүлгийн дарга нар онцоллоо.   УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Ээлжит бус чуулган хуралдахын өмнө МАН-ын бүлэгт АН-аас гэрээгээ цуцалж байгаа мэдэгдлийг ирүүлсэн. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын дарга Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байна. Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, өргөн баригдаагүй байгаа төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусган хууль зөрчсөн үйлдэл боллоо. Төрийн дээр нам гарчихжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргахдаа УИХ дахь АН-ын бүлэгт үүрэг өгч байна гэж хэлсэн. Манай намын Удирдах зөвлөл хуралдаад шийдвэр гаргахдаа УИХ дахь бүлэгтээ чиглэл өгдөг. Түүнчлэн Ерөнхий сайд АН-ынхаа ҮЗХ-г хуралдуулж, Намын дарга Ерөнхий сайд байх эсэх асуудлыг шийдүүлэх шаардлага хүргүүлэхдээ Засгийн газрын бланк дээр гарын үсэг зурж явуулсан нь хууль зөрчсөн асуудал. Ийм байдлаар нам, төр нь холилдож байна. Үүнийг цаашдаа ярих хэрэгтэй гэж бодож байна.

 

Өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан Галт зэвгийн тухай зэрэг хуулийн төсөл хэлэлцэх ёстой нэн шаардлагатай асуудал мөн үү. Гэтэл өнөөдөр ихэнх нутгаар гантай,  ургацынхаа 50 хувийг алдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хадлан тэжээлээ бэлтгэх  тулгамдсан асуудал байна. Эдийн засаг улам хямарч байна. Гэтэл 6 сайдыг огцруулахын тулд  нэн шаардлагагүй хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр халхавч хийж байгаа нь хэр оновчтой вэ.

 

Эрүүгийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хууль зөрчиж хийгдсэн. Хуулзүйн байнгын хороо 19 гишүүнтэйгээс 9 гишүүн оролцсон. Ж.Батзандан, О.Баасанхүү гишүүн нар ирцэнд орсон боловч дээрх асуудалд оролцохгүй гэж картаа сугалсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагыг УИХ дахь нам эвслүүдтэй ярилцана гэлээ.

 

Энэ хуулийн төсөлд тус бүлэг  аж ахуйн нэгжүүдийг 48 зүйл ангиар 13 тэрбум төгрөг хүртэл торгохоор байсныг бид 800 сая төгрөг хүртэл болгож, 21 зүйл анги болгон цөөлжээ.  Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр сууриа хадгалах юм байна. Өршөөлийн хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.  УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Одоо л мэдэж байгаа хэрэг үү.ке
2018-05-24
Зочин:
Жил хүрэхгүй хүлээчих. Тэртээ тэргүй МАН үнэмлэхүй ялна. Ард түмэн одоо хаширсан байлгүй дээ. АН ыг өмөөрч сэтгэгдэл бичсэн ганц хоёр хүн нь мөнгөөр бичиж байгаа эсвэл улсын хөрөнө идсэн ирэх жил түүнээ хураалгаж шорон явах хүн . Ийм л юмнууд байгаа. Өөр АН ыг дэмжих нохой ч байхгүй
2015-08-04
uugii:
MAN odoo zaigaa tawiad ugwul yasiin hichneen jil bid hiilee gej tseejee deldej bh gsiin odoo bolnoo ard tvmen jvjgend chin itgehgvil bolwuu
2015-08-03
uugii:
MAN odoo zaigaa tawiad ugwul yasiin hichneen jil bid hiilee gej tseejee deldej bh gsiin odoo bolnoo ard tvmen jvjgend chin itgehgvil bolwuu
2015-08-03
uugii:
MAN odoo zaigaa tawiad ugwul yasiin hichneen jil bid hiilee gej tseejee deldej bh gsiin odoo bolnoo ard tvmen jvjgend chin itgehgvil bolwuu
2015-08-03
zochin:
Ман зүгээр л зайлаачээ албан тушаалтай зууралдаж байгаа байж ичих ч үгүй өөр юу юу гэнээ та нарт ганц албан тушаал чинь хэрэгтэй байгаа ш дээ
2015-08-03