Шатаж байсан машиныг аюулгүй болгожээ
2015-08-03

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4 дүгээр хэсэг 2 гудамжны 264 тоотод Ц-ийн байшин шатаж байсныг дуудлагын дагуу очиж аюулгүй болгожээ.

 

Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 3 дугаар байрны дэргэд 26-44 УБД улсын дугаартай эзэнгүй автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 04:03 цагт Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж шатаж буй машиныг аюулгүй болгож, галыг унтраасан байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин