Ронда Роузи: Би ялагдахыг хүсдэггүй
2015-08-03

Бразилийн Рео де Женейро хотноо “UFC”-ийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга Ронда Роузи аваргын бүсээ хамгаалах тоглолтоо хийсэн. Ронда өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж, ялалт байгуулсан юм. Тулааны дараа тамирчин бүсгүй Британийн “www.dailymail.co.uk” сайтын сэтгүүлчтэй ярилцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Та дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Өнөөдрийн тулаан 34 секунд үргэлжилсэн. Богинохон хугацаанд үргэлжилсэн ч их сайхан тулаан боллоо?

 

-Би ялагдахыг хүсдэггүй. Ялагдал, бууж өгөх гэх мэт үгийг аль болох хэлэхгүйг хичээдэг. Зарим агуу тамирчин энэ үгийг үгсийн сангаасаа хасдаг. Гэхдээ би залуу бас туршлагагүй байгаа учир бардам зан гаргахыг хүсээгүй. Бразилийн дэвжээ болон хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч Бета Корреягийн талд байсан. Тэмцээний турш сөрөг уур амьсгалыг мэдэрсэн. Өнөөдрийн тулаанд ялалт байгуулсандаа баяртай байна. Тэмцээний зохион байгуулагчид, хөгжөөн дэмжигчид болон Бразилийн ард түмэнд талархалаа илэрхийлье. Би өрсөлдөгчөө хэзээ ч басаж, үл тоож байгаагүй. Би тулаан бүрт ялалт байгуулахыг хүсдэг учир бүх хүчээ дайчилдаг. Өнөөдрийн тулаан 34 секунд үргэлжилсэн ч би бүх хүчээ дайчилсан. Хүч чадлыг минь сорьсон Бразилийн тулаанч бүсгүйд баярлалаа.

 

-Тулааны өмнө Бета Коррея та хоёр их муудалцаж, нэг нэгнээ амаараа ялахыг оролдсон. Энэ бүхэн хүмүүст таалагдаагүй?

 

-Сэтгэл зүйн дайралт. Тулааны өмнө үргэлж ийм зүйл болдог. Эмэгтэйчүүд нэг нэгнээ гутаан доромжлох нь олон нийтэд онцгүй санагдсан байх. Хурц үг намайг зоригжуулдаг.

 

-Тулаанд орохоосоо өмнө бэлтгэл хийдэггүй гэсэн?

 

-Тиймээ, би тулаанд гарахаасаа өмнө бэлтгэлийн зааланд бус хүн багатай газарт очоод сэтгэл зүйгээ төвлөрүүлдэг. Би сэтгэл зүрхээ сонсч, олж авсан туршлагаа сайтар нягталж, өрсөлдөгчийнхөө сул талыг олохыг хичээдэг. Тулаанаас өмнө өрсөлдөгчтэйгээ сэтгэл дотроо тулалддаг. Сэтгэл зүйгээ ялахгүйгээр тулаанд гарах хэрэггүй. Чи зөвхөн хүч чадалтай байлаа гээд ялалт байгуулахгүй.

 

 

-“UFC”-ийн дэвжээнд 12 тулаан хийсэн. Өрсөлдөгчөө найман удаа хүнд цохилтод оруулж,  “UFC 190” тоглолтод аваргын бүсээ хамгааллаа. Та “UFC-ийн шинэ од боллоо?

 

-Хүч чадал, тэсвэр тэвчээрийг минь өндрөөр үнэлж алдрын шагнал олгож буй бүх хүнд баярлалаа бас хайртай гэдгээ хэлмээр байна. Аавынхаа шийдвэрээс зөрж би тулаанч болсон. Аав минь өнөөдрийн тулааныг үзээд охиноороо бахархсан гэдэгт итгэлтэй байна.  Аав минь намайг усанд сэлэлтийн тамирчин болгохыг хүсдэг байсан ч би жүдогийн тамирчин болсон.

 

-Та багаасаа жүдо болон усан сэлэлтээр хичээллэсэн. Олимпийн хүрэл медальт. “UFC”дэвжээ, жүдогийн дэвжээ хоёрын ялгаа?

 

-Ялгаа байхгүй. Тулааны дэвжээ тулаанд зориулагдсан байдаг. Чи дэвжээнд гарсан бол ялалт байгуулах учиртай.

 

-Ихэнх тулаандаа өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан?

 

-Тамирчин, тулаанч хүний өөрөөрөө бахархдаг цаг бол өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулах тэр агшин.

 

-Та их үзэсгэлэнтэй. Олон сэтгүүл, сонин таныг нүүр царайгаа болгохыг хүсдэг. Яагаад “UFC”-ийн тамирчин болсон юм бэ. Та бүхэн нүцгэн гараараа зодолддог. Эмэгтэй хүн өдөр бүр бэлтгэл хийх амаргүй бус уу?

 

-Би ялагдахыг хүсдэггүй. Бас зүгээр суухыг хүсдэггүй. Багаасаа л бусдаас их хүчтэй байсан. Тулаанд оролцох, тулаан хийх их хэцүү. Тулааны дараа өөрийнхөө өөрчлөгдсөн төрхийг хараад нулимс минь урсдаг. Учир нь би эмэгтэй хүн. Нэгэнт энэ замыг сонгосон учир ухрахыг хүсэхгүй байна.

 

 

-Өөрийгөө жүжиглэх авъяастай гэдгээ олонд харуулсан. Жүжигчин Сильвестер Сталлонегийн найруулсан “Дийлдэшгүй баг III” кинонд тоглосон?

 

-Тиймээ, их хөгжилтэй байсан. Өөрийгөө дэлгэцнээс харах их ичмээр байсан.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ulugchin ym da
2015-08-03