Гоо сайхны хагалгаанд донтсон Ази

Гоо сайхны хагалгааны тусламжтай олон залуус гадаад төрхөө өөрчилж, танигдахыг аргагүй болж байна. “K-POP”буюу Өмнөд Солонгосын дуу, хөгжим, кино Ази даяар хүчээ авч, тус улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Хайртай уран бүтээлчтэйгээ адилхан болохыг хүссэн залуус гоо сайхны хагалгаанд орж, гадаад төрхөө өөрчлөөд хэдийнэ 15 жилийг ардаа орхижээ. Харин сүүлийн үед өөр хоорондоо төстэй царай, төрхтэй охид олширч эхэлсэн байна. Британийн “NNS” төвийн явуулсан судалгаагаар Өмнөд Солонгос, Хятад, Японы 15-35 насны охид гоо сайхны хагалгаанд орж, төрхөө өөрчилж байна гэв. Тэд хамраа өндөрсгөж, давхраа хийлгэж, шанаагаа багасгаж, уруулаа томруулах болон багасгах, арьсаа татуулах, өөгүй цэвэрхэн арьстай болохын тулд хагалгааны ширээн дээр хэвтэж, олон сая долларыг гоо сайхныхаа төлөө зарцуулж байна.
Сүүлийн үед Өмнөд Солонгос, Япон, Хятадад гурван төрлийн гоо хагалгаа моодонд орж эхэлжээ.
Нүдний доод зовхио томсгох хагалгаа
Өмнөд Солонгосын охид, хөвгүүд нүдээ илүү том харагдуулахын тулд нүдний доод зовхио томсгох хагалгаанд орох болжээ.
“V” хэлбэрийн нүүр
Хятадад “V”хэлбэрийн нүүр моодонд орох болсон байна. 10 охины 4-5 нь нүүрээ туранхай, жижигхэн харагдуулахыг хүсч, “V” хэлбэрт донтох болжээ. Энэхүү хагалгаа их эрсдэлтэй бөгөөд хамгийн багадаа 2-3 сар юм идэж чаддаггүй гэнэ.
Аниме төрх
Япончууд хүүхэлдэйн баатартай адилхан төрхтэй болохын тулд гоо сайхны хагалгаанд орж байна. Тэд нүднийхээ өнгийг өөрчилж, шанаагаа багасгаж, арьсныхаа өнгийг хүртэл өөрчлөх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ