Халдлагын үеэр 31 хүн амиа алджээ
2015-08-04

 

Амиа золиослогч этгээд Сирийн Ариха хотод халдлага үйлдэж, 31 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлж дараагаар нь өөрийгөө дэлбэлсэн хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.  Дэлбэрэлтийн үеэр гурван давхар барилга нурсан бөгөөд энэ үеэр 115 хүн гэмтсэн байна. Сирийн ихэнх барилга, байгууламж нурах эрсдэлтэй  байгаа юм.

 

Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо Дамаскийн удирдлагуудад мэдэгдэж, тэмцэлдэхгүйгээр Засгийн эрхээ өгөхийг дахин сануулжээ. Сирийн “CAHA” агентлагийн мэдээлснээр “Ариха хотод халдлага үйлдсэн этгээд Сирийн иргэн. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дүүгийнхээ хамтаар тус бүлэглэлд элссэн нь илчлэгдсэн” гэжээ.

 

Ариха хотноо болсон халдлагын дараа хэт даврагчид барьцаанд байгаа Сирийн дөрвөн иргэнийг цаазалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин