Солонгос компани нөхөн сэргээлт хийнэ
2015-08-04

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

 

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, ажил хэрэгч харилцааны талаар санал солилцсоноос гадна 5.8 сая ам.долларын санхүүжилт бүхий “Монгол Улсын уул уурхайн бохирдлын хяналтын мастер төлөвлөгөө боловсруулах, салбарын чадавхийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

 

Төслийн хэрэгжилтэд гол санхүүжүүлэгч Койка байгууллага хяналт тавьж, Технологи сургалтын төвийн барилгыг барих юм байна. Харин төслийн гүйцэтгэгч Солонгосын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорац /Миреко/ нь мастер төлөвлөгөөг боловсруулж, туршилтын нөхөн сэргээлтийг хийнэ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Umhii So- nuudaas Mongol hun dor uu???? Arai ch dee iim zergiin ajliig hiih chadaltai mongolchuud bgaa shd . Uursdiiguu dandaa doosh ni hiij gadniihniig tolgoi deeree urgunu . Arai ch dee . za yahav yapan bsan bol bas yaay gehev ... Ochij ochij umhii so shuu .. bid so s dor uu ????????????????
2015-08-04