Обамагаас тайлбар хүсэв
2015-08-04

Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайт Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг буюу “NSA”-тай холбоотой дахин нэг ноцтой баримтыг өнгөрсөн сарын 31-нд дэлгэсэн билээ. “NSA” агентлаг 2006 оны есдүгээр сараас Японы Ерөнхий сайд Шинзо Абе, парламентын гишүүд болон “Mitsubishi” компанийн удирдлагуудыг тагнаж байжээ. Вашингтон болон “NSA” агентлагаас тагнуулын асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 

Японы Засгийн газрын сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга “NHK” агентлагт “NSA” агентлаг биднийг тагнаж мөрдсөн эсэхийг сайн мэдэхгүй. Бид энэхүү хэргийг шалгахаар ажиллаж байгаа. Хэрвээ энэ бүхэн үнэн бол үнэхээр харамсалтай байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама албан ёсны тайлбар хийж, буруу ойлголтоо залруулах хэрэгтэй” гэж хэлжээ. Ерөнхий сайд Шинзо Абе Ерөнхийлөгч Барак Обамаг тайлбар хийхийг шаардаж, Токио хотноо суугаа АНУ-ын бүрэн эрхт элчин сайдад шаардлага хүргүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bbbb:
ehelj guriij b.gaad daraa ni huleen zovshooroh b.h l daa
2015-08-04