24 цагийн үнэгүй цэцэрлэг байгуулна
2015-08-04

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны Гуравдугаар хэсэгт 24 цагийн турш үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулах, 40-60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг байгуулахаар болжээ. Уг цэцэрлэгийг “Бид Хамтдаа чадна” ТББ-аас  өөрсдийн санхүүжилтээр барихаар болсон байна.

 

Мөн өөрсдийн санаачилгаар ЕБС-ийн сурагчдад зориулсан “Сурагч дэвтэр”-ийг хэвлэж байгаа юм. Уг дэвтэр нь нийслэлийн зургаан дүүргийн 2-6 дугаар ангийн сурагч бүрийн нэг жилийн турш багш, эцэг эхийн харилцан тэмдэглэлийг хөтлөх бөгөөд гэрийн даалгавар, сурагчийн хичээлийн идэвх чармайлт онцгой авьяас билэг хөтлөх юм байна. Дэвтрийн хувьд 2500 төгрөгийн үнэтэй бөгөөд эхний ээлжинд 200 мянган ширхэгийг хэвлэх аж.Цэцэрлэг барих ажлын санхүүжилтийг “Сурагч дэвтэр-”ийн борлуулалтаар  босгох юм байна.

 

Уг дэвтрийг хөтөлснөөр эцэг эхчүүд хүүхдээ ямар боловсрол эзэмшиж буйг ч уг дэвтрээс харах боломжтой гэнэ. Дэвтрийг энэ сарын 15-наас  бага ангийн сурагчдад сурагчийн дэвтэрийг тараах юм байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин