Монгол залуус дэлхийд ур чадвараа гайхуулна
2015-08-04

Дэлхийн ур чадварын 63 дахь удаагийн тэмцээн энэ сарын 11-16-нд  Бразилийн Сан-Паулод болно. Уг тэмцээнд манай улс анх удаа оролцохоор болжээ. Энэ удаагийн олимпод дэлхийн 60 гаруй орны 1200 залуус 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорих аж.

 

Эл тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа Монголын багийнхан өнөөдөр тус улсыг зорино. Тэмцээнд манай залуус өрлөгчин, хавтанцар наах, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин, мужаан, үсчин, гоо сайханч, тогооч гэсэн есөн мэргэжлээр оролцох юм.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин