Египетэд зэвсгийн тусламж үзүүлнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар Египетийн удирдлагуудтай ярилцахаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Хэт даврагчид Египетэд дараалласан халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн билээ. Керри Египетэд дахин зэвсгийн тусламж үзүүлэхээ өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиситэй уулзах үеэрээ мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав.
Өнгөрсөн 2013 онд армийнхан Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг төрийн эрхээс буулгаж, Засгийн эрхийг авсны дараа Египетэд нийлүүлдэг зэвсгийн тусламжаа АНУ зогсоосон юм. Вашингтон хэт даврагчдын хүчийг багасгах зорилгоор ийнхүү Египетэд дахин зэсгийн тусламж үзүүлэхээр болсон хэмээн Керри хамтарсан мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.
АНУ найман ширхэг пуужин эсэргүүцэгч төхөөрөмж Египетэд өгчээ. Тус улсад АНУ-аас гадна Орос зэр зэвсгийн тусламж үзүүлж байгаа юм. Сиси өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Москва хотноо айлчлах үеэрээ В.Путинтэй зэвсэг нийлүүлэх гэрээг байгуулж чадсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ