Деррин Уэлсонг хуримаа хийжээ
2015-08-04

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун хүүг тус хотын цагдаагийн ажилтан Деррин Уэлсонг өнгөрсөн оны наймдугаар сард зургаан удаа буудаж, аминд нь хүрсэн билээ. Энэхүү хэргийн дараа Фергюсон хотноо үймээн дэгдэж, Деррин Уэлсонг хуулийн дагуу шийтгэхийг жагсагчид шаардсан юм. Миссури мужийн шүүх хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилтанг ажлаас нь чөлөөлж, ял оноогүй аж. Шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй олон мянган иргэд Ерөнхийлөгч Барак Обамад хандсан ч Деррин Уэлсонг ямар ч шийтгэл аваагүй юм.

 

Өнгөт арьстнуудын гол өстөн гэгдэх Деррин Уэлсонг эхнэр Барбара Спрадингтэй гэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Барбара нөхрийнхөө сэтгэл санааг өргөх зорилгоор дахин хуримаа хийсэн гэнэ. Тэд хоёр хүүтэй ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байжээ. Барбара твиттертээ “Нөхрийг минь битгий гомдоогооч. Тэр алуурчин биш” гэж жиргэсэн байна.

 

Хуримын зургууд олон нийтийн хэрэгслээр цацагдсны дараа Брауны аав Боб Браун “NBS” телевизэд “Алуурчин цагдаа биднээс сайхан амьдарч байгаад гайхаж байна. АНУ-д алуурчид сайхан амьдардаг болжээ. Үнэхээр харамсалтай” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин