Даншиг наадамд 256 бөх барилдана
2015-08-04

Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 - ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам - 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм.


Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгоно.
Үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 7 – ны өдрийн 09-18 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны байранд бүртгэх юм. Аймаг, дүүргүүд барилдах бөхийнхөө мэдүүлгийг энэ сарын 6-ны өдөр багтааж нийслэлийн Биеийн тамир, спортын газарт ирүүлнэ. 


Хурдан морины уралдаанд Азарга, Их нас, Соёолон насны цэвэр цусны Монгол морь, Жороо морь уралдах бөгөөд бүртгэлийг энэ сарын 7-ны өдөр Хүй долоон худагт хийнэ. Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын Сурын талбайд энэ сарын 7-ны өдөр бүртгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хөөрхий ингээд муу Нямдорж ажиллаа Хамба ламдө өгөвөө. Баабар нэг удаа манайд хэвшсэн шарын шашин бол хүнийг дандаа доош хийж мөнгө олдог хамгийн адгйин хэлбэр нь гэж бичсэн шиг санагдана. Тайваныхан 90 онд ирээд хэлмэгдсэн шашаинд нь туслах ухааны юм болж байгаа ямар хэлбэрээр байгааг нь мэдээд зайгаа авсан. Хамт сурж байсан Вьетнамд манай лам нар ном уншиж өгөөд мөнгө авдаг гэсэн чинь ерөөсөө ойлгоогүй шшш,Хятадууд Энэтхэгт програм хангамжаар 1000 оюутан улсын зардлаар сургаж улсаа хөгжүүлж байна ХаРин Монголчууд сум хийдэд нь 1000 лам суралцсан гэсэн мэдээлэл бий
2015-08-05
dari bazar:
хоосон номлогч шарын шашин болбоос монгол түмнийг ажил мэдэхгүй хүлцэнгүй болгосон бөгөөд манж нартай нийлэн манай улсыг эзэлж Даншиг гэгч наадам хийж тохуурхсан. гэтэл яагаад үүнийг бид тэмдэглэж өөрсдийгөө доромжилж байгаа юм бэ? Гутамшиг
2015-08-04
үнэн н о в ш болжээ монгол:
үндэсний бөхийн холбоо нэг мөсөн цол олгох дүрэм журам мөрдөх бүх эрхээ гандантэгчилэн хийдийн хамбад өгчих яршиг зүгээр тэгээд богдын бөх өсөхбаяраа дандаа зүүний магнайдаа гаргаад унасан ч унаагүй дахиул гээд байж байхгүй юу монголд бүх юм үнэн хошин шог болж байна аа нэртэйгээр нь хошин урлагийн хамтлаг болоод тоглолтоо хийсэн шиг хийх хэрэгтэй шүү дээ түмний хөрөнгийг цацаж сураагүй биш зибда гэж монгол улсын харьяанаас гармаар байна тэртээ тэргүй харийн эрхшээлд орсон юм чинь хаана ч байж байгаад үхэх ялгаа алга болж
2015-08-04
Badral:
Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгоно.- Davaa burt turuulene gexeer yaaxuu?
2015-08-04